Ийм нэгэн яриа туулай жилд яригдаж эхлээд луу жилийн өнгөн дээр үргэлжлэх нь. Энэ яриа юунаас үүдэлтэй вэ. Туулай жилийн сүүлээр “Шонхрууд” фракц мэндэлж албан ёсоор зарласан бол араас нь далаад оныхны төлөөлөл болсон “Мөнх тэнгэр” фракц өөрсдийгөө тунхаглав. Шонхруудыг З.Энхболд ахлах бол “Мөнх тэнгэр”-ийг Б.Батбаатар удирдахаар болов. Ингээд л шинээр мэндэлсэн фракцуудыг хүмүүс “Мөнх тэнгэр”-ийн дор “шонхрууд” нисдэг үү гэцгээх болж. Шонхрууд фракц УИХ-ын хэдэн гишүүнээс бүрдэж байгаа бол “Мөнх тэнгэр” фракцынхан ҮЗХ-ны гишүүд болох далаад оныхны залуусаас бүрдэж байгаа. “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал хэлэлцүүлгийн луу жилийн эхний илтгэлүүдийг дээрх хоёр фракцын тэргүүн Б.Батбаатар, З.Энхболд нар эхлүүлсэн. З.Энхболд гишүүн “Орон сууцны ипотекийн зах зээлийг хөгжүүлэх тухай” илтгэлээ тавьсан бол, Б.Батбаатар “Эрх чөлөөт монгол хүн” сэдэвт лекцээрээ газрыг үнэтэй болгох талаар чухал сэдвийг хөндлөө.
Цагаан сарын өмнө Х.Баттулгаар толгойлуулсан МоАХ фракц сонгуулийн хувьсгалыг хийх талаар мөн л томоохон хурал хийсэн. Энэ мэтчилэн Ардчилсан нам дахь фракцууд хөдлөөд эхэллээ. Фракц гэдэг улс төрийн намд байдаг ердийн л үзэгдэл. Тэглээ гээд улс төрийн ашиг хонжоо хайх, тохиролцоо хийдэг л бүлэглэл гэж андуурч болохгүй. Харин Ардын намд фракц байхгүй томоохон бүлэглэлүүд бий. Ардын намд одоо болтол үйлчилж ирсэн даргаа дагах ёс бүлэглэлүүдэд ч бас үйлчилдэг. Ардчилсан намын фракцууд сонгуульд ялахын тулд мөрийн хөтөлбөртөө тусгуулах олон санааг ийнхүү дэвшүүлж эхэлж байгаа бол Ардын намынхан сонгуульд ялах хачирхалтай аргууд сэдэж эхлээд байгаа талаар хэвлэлүүд бичиж эхэлжээ. Тухайлбал тэд Америкаас орж ирж буй автомат санал тоологч машиныг санал луйвардагч болгохын тулд ажлаа эхэлсэн яваа гэнэ.
Ардын нам намынхаа 90 хэдэн жилийн ойг тэмдэглээд завгүй байсан бол Ардчилсан намынхан өчигдөр бүх шатны сонгуульт гишүүдийнх нь татвар төлдөг өдөр тул санхүүгийн асуудалтай өнжлөө. За энэ ч яахав. Ардчилсан намын фракцуудын тухай яриандаа дахин оръё.
Тэртэй тэргүй хангалттай олон фракцтай энэ намд ар араасаа фракц мэндэлж эхэлснийг улс төрийн ашиг сонирхлоос үүдэлтэй гэх нэг хэсэг байхад Ардчилсан намд энэ нь байдал эрүүл үзэгдэл гэж тайлбарлах нь бас байна. Өмнө нь Алтан гадас, МоАХ тэргүүтэй хэдэн фракцууд байсан бол одоогоор нэмэгдсээр АН албан ёсны зургаан фракцтай болоод байгаа.
Алтан гадас фракцыг МАН-ын угшилтай гэцгээдэг. Уг фракцад увсынхан голдуу байдаг гэдэг ч өөр аймгийнхан ч бас багтдаг. Хэзээ ч солигддоггүй үүрдийн дарга нь Р.Гончигдорж бол одоогоор намын дарга Н.Алтанхуяг үйл ажиллагааны гол чиглэлээ тодорхойлж яваа. Багийн тоглолт сайн хийдэг. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар үүнийгээ тод харуулж чадсан.
МоАХ фракцыг Х.Баттулга толгойлдог. Фракцад нь түүн шиг гялалзаж харагдах эрхэм үгүй. Харин ямар ч цаг үед ардчиллын төлөө тууштай тэмцэж чадах өвгөн партизанууд олонтой. Ардчилсан нам Монголын ардчилсан холбооноос төрсөн. Тиймээс МоАХ-ынхан Ардчилсан намын эцэг гэдгээрээ аархдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд АН-д жижиг намууд ирж нэгдсэнээр намдаа эзлэх МоАХ-ын жин буурсан гэж үздэг.
МүДН фракцыг Р.Амаржаргал, Да. Ганболд, Н.Батбаяр, Ё.Гэрэлчулуун, Д.Эрдэнэбат нарын тоо цөөн ч чанартай эрхмүүд бүрдүүлдэг. Улс төр, эдийн засгийн аль нэг сонирхол тийш төдийлөн хазайдаггүй ч ямар ч үед ашиг сонирхлоо гулгуулчихлаг талтай. Эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах чадвартай хүмүүс. Тийм шийдвэрийн төлөө улс төрд оролцсоор ирсэн.
“Мөнх тэнгэр” фракц бол Ардчилсан намд дараагийн үе солигдох уу, үгүй юу гэдгийг тодорхойлно. Хэн нэг даргыг нөгөөгөөр нь солих тухайд биш бүхэл бүтэн нэгэн үе солигдох тухай ярьж гарч ирсэн залуус. Фракцын тэргүүн Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар.
Ардын нам залгамж халаагаа хэзээд уламжилж ирсэн бол Ардчилсан намд харин ийм залгамж чанар байдаггүй. Үүнийг энэ фракцын залуус нам дотроо хийж чадна гэж итгэж хүлээх л үлдлээ. Нэг ёсондоо завсрын үеийнхэн гэгддэг далаад оныхон Ардчилсан намд өнгөлж чадах эсэхийг энэ фракцын үйл ажиллагаанаас харагдана. Энэ фракцын залуус зах зээлийн эдийн засагт өссөн анхны үеийнхэн. Энэ утаараа бүх зүйлийг орчин цагийн онолоор хэрэгжих ёстой гэж үздэг. Харамсалтай нь Ардын намд ч Ардчилсан намд ч хоёуланд нь хуучин соц үзлийн үлдэгдэл хүчтэй байр суурьтай байгаа. Иймээс гаргасан шийдвэрүүд нь дандаа халамжийн, хүний залхуурлыг дэмжсэн үйл ажиллагаа болоод байдаг. Эдгээр залуус үүний эсрэг бол ийм их баялагтай оронд өөрсдийн хүчээр амьдах бүрэн боломж байгаа гэж үздэг. Гэтэл нийгмийн тогтолцоо тэдэнд улс төрийн ч, эдийн засгийн ч эрх чөлөө эдлүүлэхгүй байгаа. Тиймээс ч тэд АН-д гарч ирсэн гэж хэлж болох юм.
Кроун хэмээх фракцыг “Алтан гадас”-д гомдогсодын багийнхан гэж нэрлэдэг ч намдаа төдийлөн хүчтэй фракцад орохгүй.
“Нэг ардчилал”-ыг Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр хоёроор хүмүүс мэднэ. АН дахь залуу үеийн гайгүй төлөөлөл мөн боловч анхнаасаа клубын системтэй гэж зарласан учир фракцын тоонд төдийлөн албан ёсоор дурдагдаад байдаггүй. Харин сураг сонсох нь ээ үе тэнгийнх нь залуус “Мөнх тэнгэр” фракц байгуулснаа албан ёсоор зарласнаас хойш “Нэг ардчилал”-ынхан фракц байгуулъя хэмээн нэлээд нухацтай ярьцгаажээ.
Зүүн хойд ази хэмээх фракцад Лу.Болд, Батж. Батбаяр, Баабар, Бат-Үүл, Бадамдамдин нарыг багтаадаг. Хүн цөөнтэй ч хөрөнгөлөг хүмүүсээс бүрддэг гэцгээдэг.
Шонхрууд фракцад С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Одхүү, Д.Ганхуяг нарын гишүүд багтдаг. Яг ямар ашиг сонирхлоор нэгдсэн нь харагдахгүй байгаа. Эдний яриа хөөрөөнөөс харахад аль нэг нам юм уу, хүнтэй харгалдах бодлого барихгүй, нийгэмд тулгарсан гэнэтийн асуудлыг маш овжноор хүлээж авдаг болов уу. Бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй нийгмийн анхаарал татсан асуудлыг өөр дээрээ татаж авч янз бүрийн сонирхолтой гаргалаа хийж байгаа нь анзаарагддаг.
Ямар ч байсан Ардчилсан нам олон фракцтайгаа оршин тогтнох нь тодорхой боллоо. “Алтан гадас” нь алтан гудас болно уу, МоАХ нь ахархаж аархана уу хамаа алга. Олны ярьдаг болсончлон “Мөнх тэнгэр”-ийн доор “Шонхрууд” нисвэл нисч л байг. Энэ олон фракцтайгаа эв түнжинтэй ирэх сонгуульд ялалтын төлөө оролцох нь л чухал байна. Б.Наран