2000 оноос хойш Мексикт 60 орчим сэтгүүлч амиа алджээ. Мексикийн Кулиакан хот бол хар тамхины бүлгийнхэн болон аюулгүй хүчнийхний тулалдааны гол талбар юм. Энд хар тамхины мафийн толгойлогч нар амьдарч, үйл ажиллагаа явуулдаг. Сэтгүүлчдийн хувьд хамгийн халтай хот. Сэтгүүлч Хавиер хар тамхины бүлгүүдийн үйл ажиллагааг мэдээлдэг. Тэрбээр байнга айдас хүйдэстэй амьдардаг байна. Өнгөрсөн 5 жилд 5300 орчим хүн сураггүй алга болсон ч цагдаа, хүчний байгууллага бараг мөрдлөг шалгалт явуулдаггүй аж. Хавиер алга болсон хүмүүс тэдгээртэй холбоотой байж болох гэмт бүлэглэлүүдийг олонд мэдээлэхээр чармайж байна. Түүний яриагаар цагдаа хүчний байгууллага гэмт этгээдүүдэд хариуцлага тооцдоггүй учир гэмт хэрэгтнүүд хүчирхийллээ үргэлжлүүлсээр. Кулиакан хотод холбооны цагдаа нар ирж хүч нэмэгдүүлж байна. Учир нь орон нутгийн цагдаа нар Кулиакан хотыг хяналтаасаа алджээ. Өнгөрсөн онд энэ хотод 50 цагдаагийн албан хаагч амиа алджээ. Замын нэг эгнээгээр цагдаагийн машинууд, харин нөгөө урсгалаар оршуулгын цуваа урсаж байна. Кулиакан хотод саяхан 3 сэтгүүлч бусдын гарт амиа алджээ. Сэтгүүлч, сурвалжлагчдад ажлаа хийх боломж байдаггүй. Учир нь ажлаа хийх гэхээр сүрдүүлэг дарамт шахалтанд өртдөг. Кулиакан хотын цагдаа нар ч сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангаж хүч хүрдэггүй байна.
Shuum.mn
Shuum.mn