logo
Хятадын үндэсний ардын ээлжит их хурал эхэллээ

Хятадын үндэсний ардын ээлжит их хурал эхэллээ

2012/03/07
Хятадын үндэсний ардын ээлжит их хурлыг Засгийн газрын тэргүүн Вен Жибао нээн үг хэллээ. Хурал дээр ирэх хэдэн жилийн Хятадын цаашдын хөгжлийг тодорхойлсон асуудлууд яригдана. Үүнд батлан хамгаалах салбар, эдийн засаг, гадаад бодлого гэх мэт багтаж байгаа юм. Засгийн газар энэ жил Хятадын батлан хамгаалах зардлыг  11.2 хувиар өсгөж, 100 тэрбум долларт хүргэхээр болжээ. Энэ мэдэгдэл Дундад улсын хөрш улсуудын санааг зовоосон мэдэгдэл болоод байна. Энэ жил Хятадын удирдлага солигдоно. Түүнийг дагаад эрх барих төрийн дээд зөвлөлийн гишүүдийн 70 гаруй хувь нь солигдох магадлалтай байгаа юм. Хятад улс батлан хамгаалах зардлаа өнгөрсөн жил 13 хувиар, 2010 онд 7 хувиар буюу жил ирэх тусам тогтмол өсгөж байгаа бол АНУ эсрэгээрээ бууруулж байгаа юм. Гэсэн ч Хятадын батлан хамгаалах салбартаа зарцуулж байгаа мөнгөний хэмжээ АНУ-ынхаас 5 дахин бага байгаа юм. Гэхдээ Хаятад улс ил тодоор 11 хувиар өсгөж 100 тэрбум гэж мэдэгдэж байгаа боловч яг хэдийг зарцуулдаг нь нууц байдаг юм. Шинжээчдийн үзэж байгаагаар 50 тэрбум доллар дарж мэдээлдэг гэсэн баримт байдаг юм. Удахгүй ерөнхийлөгч болох Ши Жинпины хувьд эдийн засгийн удаашралыг түргэтгэх, өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа баян хоосны ялгааг арилгах зэрэг олон сорилт хүлээж байгаа. Хятад улс 2.3 сая орчим цэргийн албан хаагчтай буюу дэлхийд 1-рт ордог. Гэхдээ бодит тоо нь нууц байдаг.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш