logo
Гурван настай бяцхан охин 37 ширхэг соронзон үрэл залгисан байжээ

Гурван настай бяцхан охин 37 ширхэг соронзон үрэл залгисан байжээ

2012/03/07
3 настай Пейтон гэдэг бяцхан охин бусад хүүхдийн адил хорвоог таних гэсэн сониуч зан, гэнэн сэтгэлтэй. Тааралдсан бүх юмыг барьж үзэж, амандаа хийх дуртай. Гэхдээ Пейтоны сониуч зан энэ удаад өөрийнх нь аминд хүрэх шахжээ. Түүний бие муудсан учир эцэг эх нь рентгэн зураг авахуулжээ. Эмч нар түүний гэдсэнд 37 ширхэг үрэл хэлбэртэй соронзон бугуйвч байгааг олж харжээ. Сонирхолтой нь соронзон үрэлнүүд  байнга байрлалаа өөрчилсөөр байж. Хүүхдийн эмчийн ярьж байгаагаар хүүхэд иймэрхүү хэлбэртэй үрлийг 1 дор 10-аас илүүг залгиж чаддаггүй. Яаж залгисан нь оньсого хэвээр байгаа аж. Эмч нар яаралтай мэс ажил хийж үрэлнүүдийг гарган авчээ. Соронзон шаарикнууд хүнд учир баяцхан охины гэдэсний ханыг 3 газар цоолсон байжээ. Нарийн гэдсэнд орсон соронзнууд хоорондоо наалдахдаа гэдсэний ханыг хавчсан аж. Одоо охины биеийн байдал сайн байгаа. Эцэг, эх нь хугацаа алдалгүй амжиж эмнэлэгт хандсан тул охин аврагдсан байна. Учир нь нарийн гэдэсний хана цоороход хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголддог. Улмаар хоол идэх дургүй болж, үхэж ч болох байж.  Эцэг эх нь яаж соронзон үрэлнүүдийг залгисныг бодоод олохгүй байна. Гэрт нь тэр бугуйн зүүлт байгаагүй. Тэгэхээр цэцэрлэг дээрээ эсвэл айлд ч юмуу залгисан байж магадгүй болоод байгаа ажээ. Эмч нар эцэг эхчүүдэд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг захиж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш