logo
Хүний наймаачид шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа

Хүний наймаачид шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа

2012/03/07
БНХАУ-ын Бээжин, Ма­као, Гуанжоу зэрэг хотод мон­­гол охидыг худалдсан хэ­­рэгт  холбогдоод буй Г.Бат­­дэлгэр нарт  холбогдох хэр­гийн шүүх хурал өчигдөр тов­­логдсон. Гэвч Сүхбаатар дүүр­гийн шүүхэд 09.30 цагт болох байсан хурал то­­­­дор­хойгүй шалтгаанаар хой­­шилсон юм. Учир нь ял­лагдагчаар та­­тагдсан Г.Бат­дэлгэр нар шүүх бүрэл­дэхүүнээс тат­гал­зах хүсэлт гаргаснаар шүүг­чид шүүх хур­лыг хойшлуулжээ. Г.Бат­­­­дэлгэр хүсэлт гаргах бол­­­сон үндэслэлээ тэдэнд хол­­богдох хэргийг өнгөрөгч онд Сүхбаатар дүүргийн шүү­хээс хоёр ч удаа хэлэлцэн ял оноож байсан хэмээн тайл­барласан байна. Г.Батдэлгэр нарт хоёр шатны шүүхээс ял оноосон бөгөөд хяналтын шатны шүү­хээс ялыг нь хөн­гөдсөн гэж үзэн мөрдөн бай­цаалтад буцаасан аж.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш