Английн "Челси" клубийн эзэн, Оросын тэрбумтан Роман Абрамович багийнхаа одоогийн амжилтад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Баг нь лигийн хүснэгтийн тавдугаарт бичигдэж байгааг дасгалжуулагч Андрей Виллаш Боаштай холбож буй бөгөөд түүнийг халж, оронд нь "Челси"-г урьд нь удирдаж байсан Жозе Моуриньог Мадридын "Реал"-аас авчрах бодолтой байгаа аж.
Багийн тааруу амжилт энэ байдлаар үргэлжилбэл "Челси" ирэх улирал Аваргуудын лигт хүч үзэх боломж нь багасч байгаа юм. Учир нь лигийн өрсөлдөөнд "Цэнхэрүүд" тавдугаарт яваа бөгөөд тэдэнтэй дөрөвдүгээр байрын төлөө ширүүн тэмцэлдэж байгаа "Арсенал" сайн формтой хэвээр байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"