logo
Би инээдмийн кинонд тоглохоос айдаг

Би инээдмийн кинонд тоглохоос айдаг

2012/03/07
Холливудын эерэг баа­тар хэмээн алдаршсан Дензел Вашингтоны Оросын “Московкий ком­сомолец” сонины сур­валж­лагч Анна Пав­ловад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та өөрийгөө од гэж мэ­дэрдэг үү?

-Ээж маань үргэлж “Эгэл даруу бай” гэж захидаг у­ч­раас би хэзээ ч онгирч, бар­дам­­надаггүй. Ихэнх алдарт­наас ялгаатай нь би хоёрхон машинтай. Аа, тийм өөр цуг­луулгын машин бий. Үүнээс олон машин хэрэггүй. Сар бүр машинаа солих шаард­лага алга, тэгээд ч энэ нь ямар ч ашиггүй.

-Жүжигчний хувьд хийж чадахгүй юм гэж танд бий юу?
-Мэдээж, би бүхнийг ча­­дахгүй. Жишээлбэл, Энто­ни Хопкинс шиг Ганнибал Лек­терийн дүрд тоглож ча­­дахгүй. Мөн инээдмийн ки­но надад их хэцүү са­нагд­даг. Надад одоо нэг зо­хиол бий л дээ. Хоёр тэнэгийн дүрийг Марк Уолберг бид хоёр бү­тээх ёстой. Гэхдээ на­дад нэг л сонин, аймаар байна.
-Тан шиг алдартай, авьяас­­­лаг жүжигчнийг Дэ­ниэл Эспиноза яаж ятган, “Нэвтрэх код. Кейптаун” ки­нон­доо тоглуулж чадав аа?
-Ялагдахгүйн тулд бүх­нийг хийдэг энэ баатар на­­­­­дад их таалагдсан. Тэр ухаан­­­­тай, хүчтэй. хүмүүсийг жо­­­­­­­лоо­дож чаддаг. Ялагч хү­­ний эдгээр чанарыг би их сайшаадаг. Түүнийг нойтон алчуураар тамлаж байхад ч бууж өгдөггүй шүү дээ. 
-Түүний чадвар юунд байна?
-Киноны гол баатар маань маш чадварлаг худалч. Ийм хү­ний дүрийг үнэмшилтэй бүтээсэн би сайн жүжигчин үү, эсвэл надад түүнийх шиг зан чанар байдаг юм бо­­­лов уу. Би мэдэхгүй. Ер нь нууц задлахад би чинь тусгай албаны ажилтан шүү дээ /зальжин инээмсэглэв/. Харин энэ киноны бизнес бол ердөө миний халхавч. Би кино үйлдвэрлэлд сэмхэн тагнуул хийж, янз бүрийн шагнал авах зэргээр олны анхаарлыг сарниулдаг.
-Хэрэв үнэн  бол  тун  өвөр­­­­мөц байна. Тэр тус­маа таны Оскараар халхав­чилбал. Ингэхэд таны баа­тар мөнгөнд дуртай юу?
-Мэдээж, мөнгөнд дуртай. Гэхдээ тэр мөнгөө юунд ч үрэх билээ. Цүнхэндээ хий­гээд л яваад байдаг. Тэр ганцаарх­­­наа, түүнд хэн ч байх­гүй, хийх ч юмгүй.
-Уухаас өөр үү?
-Аа, таны ярихыг хүссэн сэдэв ердөө энэ үү.
-Та голдуу яаж амардаг вэ?
-Янз бүр. Жишээлбэл, өчиг­­­­дөр нэгэн радио станц дээр уулзалт хийж, сайн найз Ленни Кравитецтэй ца­гийг өнгөрөөсөн. Тэр на­­майг энэ намар Рио-де-Жанейрод болох тоглолтдоо урьсан юм. Би тийшээ очиж үзэхийн зэ­рэгцээ амрахаар шийдсэн.
-Кино үзэх дуртай юу?
-Үнэнийг хэлэхэд дургүй. Надад тоглох нь илүү таа­лагддаг. Харин би киноны най­­­руулагчаар ажиллахдаа маш олон кино үздэг. Ажлын шаардлагаар шүү дээ. Надад ер нь Александр Пейн, Хирт Локер нараас өөр дуртай найруулагч гэж байхгүй.
-Чухам юу бидний амьд­ралыг хамгийн аюултай бол­годог вэ?
-Минийхээр бол өдөр бүр та бидний хүлээн авдаг асар их мэдээлэл. Энэ л бидний амьд­ралыг илүү эмзэг бол­годог. Тэгээд ямар нэг зүй­лийг яаж хурдан өөрийн бол­гох вэ гээд л. Энэ нь таны хувьд сайн эсэхийг бараг авч хэ­лэлц­­дэггүй. Бид өдөр бүр иймэр­­хүү асуултыг өөртөө тавьдаг ч тодорхой хариулт алга.
Дэлхий дээр цаг үргэлж газар хөдлөлт, цунами бо­лон бусад гамшиг, сүй­рэл то­хиолдсоор ирсэн. То­хиол­дох ч болно. Гэтэл олон ний­тийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай хү­мүүст улам их ярих болж, бидэнд сөрөг мэдээлэл өг­сөөр байна. Үүнээс болоод хүмүүс стресст өртөж, мэд­рэлийн ядаргаанд ордог. Хэ­рэв хүмүүс нүүн шилжих бо­­­­­­ломжтой бол энэ тухай урьд­­­­­­­чилан сэрэмжлүүлэх хэ­­рэгтэй. Гэтэл та бидний урь­­даас сэргийлж чадахгүй ертөнцийн мөхөл энэ тэрийн талаар тогтмол ярих нь огт өөр хэрэг. Энэ нь ямар ч ут­гагүй. Иймээс л миний дур­гүй хүрдэг.
-Та энэ хорвоо ертөнцөд сэтгэл дундуур явдаг юм аа даа?
-Би хүмүүсийн авир төр­хийг хараад үнэхээр урам ху­­­гардаг. Саяхан сагсан бөм­­­­­бөг үзлээ л дээ. Сэтгэл догд­­­­лом сайхан мөчүүд ар араа­­саа цуварч байлаа. Гэ­тэл хүмүүс гар утастайгаа зуу­ралдан, мессэж бичих буюу “Твиттер”, “Фейсбүүк” рүү гэрэл зураг явуулж байх юм. Уг нь түр зуур ч гэ­­сэн интернэтийн сүлжээгээ мартаж, тухайн цаг минутад өрнөж буй тэмцээнээс таа­шаал авах ёстой шүү дээ. На­дад ч “iPhone” бий, гэхдээ би галзуу хэрэглэгчдийн нэг биш.
-Та хаана аюулгүй, тав тухтай байдаг вэ?
-Гэртээ, найзуудынхаа дунд. Ер нь би бурханд ит­гэдэг, нэлээд сүсэгтэй. Энэ л тав тухтай байдлыг мэдрэхэд хангалттай.
-Өөр юуг та кинонд тог­лодог шигээ сайн хийж чадах вэ?
-Мэдэхгүй. Ямар ч гэсэн хоол хийх биш. Хэрэв би га­лын өрөөндөө ямар нэг хоол хийвэл дараа нь зочид маань удаан хугацааны турш жор­лонд суух хэрэг гардаг. Ха­рин би согтууруулах ундаа, ялангуяа виног сайн мэднэ. Зөвлөгөө өгч чадна шүү.
-Таны онгодыг юу хөг­лөдөг вэ. Таны амьдралын зарчим?
-Би цаг үргэлж ажиллах ёстой. Яагаад гэвэл юм хий­гээгүй үедээ би өөрийгөө сүйт­­­­гэж байдаг. Гэхдээ би дур­­­самжаа бичих цаг бо­лоо­гүй, тэтгэвэрт гарсан хой­ноо л оролдоно.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш