Японы эрдэмтэд ярьж байгаа хүнийг дуугүй болгож чаддаг төхөөрөмж бүтээжээ. Энэ тухай «arXiv.org» цахим хуудас мэдээлэв. 1990-ээд оны үед сэтгэл судлаачид хүн ярьж байх үедээ өөрийн дуу хоолойг сонсч чаддаг чадвар буюу тархины эргэх холбоо болон хэл ярианы эрхтний сувгуудын нэгийг илрүүлжээ.
Энэ суваг ээрүү хүмүүсийн хувьд тун чухал байдаг бололтой. Жишээ нь, харилцан ярилцаж буй хүн нь өөрөөс нь 50 миллисекундийн удаашралтай яривал тэр хүний ээрэх нь мэдэгдэхүйц багасдаг байна. Эрдэмтэд боловсруулсан аргаа DAF (Delayed auditory feedback) гэж нэрлэжээ. Энэ арга нь эрүүл хүмүүсийн хэл ярианы эргэх холбооны сувгийг «тасалдуулан», ээрүүлж болдог болохыг тогтоосон байна.
Шинэ судалгааныхаа хүрээнд эрдэмтэд үг яриаг тасалдуулах чадвартай маш энгийн системийг боловсруулжээ. Энэ нь маш энгийн бөгөөд уг систем нь нэг төхөөрөмжид нэгтгэн суурилуулсан адил динамикаар үйлчилдэг чанга яригчтай байна. Судлаачид энэ төхөөрөмжөө «Үг яриа саатуулагч генератор» гэж нэрлэжээ. Эрдэмтэд уг төхөөрөмжөөрөө цуврал туршилт явуулсан байна.
Тухайлбал, тэд чанга яригчийн техникийн үзүүлэлт болон дуу ярианы эх сурвалжийг хязгаарлаж чаджээ. Эрдэмтдийн ярьж байгаагаар, уг төхөөрөмж нь тодорхой бүлэг хүмүүст эргэн тойрных нь тав тухыг алдагдуулахгүйгээр нөлөөлөх чадвартай гэнэ. Түүнээс гадна, түүний үйлчлэлд өртсөн хүнд эвгүй байдал үүсдэггүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"