logo
Модон корпустай гар утас баримаар байна уу?

Модон корпустай гар утас баримаар байна уу?

2012/03/08
Киэрон Скот Вүдхауз бол Лондоны Миддлсекс их сургуульд бүтээгдэхүүний загвар дизайны чиглэлээр сурч байгаа төгсөх курсын оюутан. Саяхан 24 нас хүрсэн тэрээр аль хэдийн өөрийн гэсэн компанитай болжээ. Скот хамгийн анхны модоор хийсэн гар утасны загварыг гаргасан байна.
Энэ гар утас анхны загвар бөгөөд бэлэн болгосон ADzero нэртэй гар утас Гүүглийн Андройд үйлдлийн системээр ажиллана. Гар утсыг хулс ашиглан Хятадад үйлдвэрлэж байна. Киэрон Скотын хэлснээр энэ төрлийн утас удаан эдэлгээтэйн дээр iPhone-оос хоёр дахин хөнгөн аж.
Киэрон Скот шинэ санаагаа олон нийтэд хүргэхийн тулд Facebook, Twitter гэх мэт олон нийтийн харилцааны вэбсайтуудыг ашигласан байна. Энэ нь Хятадын хөрөнгө оруулагч Жерри Лаогийн анхаарлыг татжээ. Тэрээр Адзеро гар утсыг үйлдвэрлэхэд зориулж 20 мянган долларын хөрөнгө оруулсан байна.  Лао хэлэхдээ "Бид электрон бараа үйлдвэрлэдэг хамгийн том компаниудын нэгтэй хэлэлцээ хийж байгаа, одоогоор бид хөрөнгө оруулалтын асуудлаа бүрэн шийдэх хэрэгтэй байна, ингэснээр бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ" гэжээ.
Смартфон буюу манайхны орчуулж байгаагаар ухаалаг гар утас дэлхийн үүрэн утасны зах зээлд давамгайлж байгаа. Apple болон Samsung компаниуд энэ зах зээлд борлуулалтаараа тэргүүлж байна. Гэхдээ Жерри Лаогийн хэлж байгаагаар ADzero-д бусад утсанд байхгүй давуу тал байгаа гэнэ. Учир нь энэ утасны спичка буюу гэрэл нь камерын дурангийн хажууд биш дуранг  тойрсон байрлалтай. Жерри Лао ярихдаа "Одоо бүх зүйл бараг адилхан загвартай болсон, тиймээс бид бусдаас ялгарахыг хүссэн, хэрэв та хуралд сууж байхдаа хулс ашиглан хийсэн утас гаргаж ирвэл үнэхээр сонин содон зүйл байх болно, ямар брэндийн утас гэдгийг нь мэдэхийг хүснэ" гэжээ.
ADzero утсыг Англид энэ оны сүүлээр худалдаанд гаргах юм байна. Энэ утас шинэлэг загварт дуртай, мөн байгаль орчинд санаа тавьдаг хүмүүст таалагдана гэдэгт Киэрон Скот  найдаж байна. Модон корпустай гар утас тийм ч олон биш байдаг юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш