Карибын нэгэн арал дээр албадан эмчилгээ хийлгэсэн жүжигчин Деми Мур саяхан хувийн онгоцоор Лос Анжелост иргэн очжээ. Демиг онгоцноос буухад найз нөхөд нь угтсан байна. Хоёр сарын өмнө гүн депресст орж, хар тамхины төрлийн зүйл татаж, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэж байсан жүжигчин бүсгүй онгоцноос буухдаа наранд бага зэрэг борлосон, эрүүл харагдаж байсан гэнэ. Деми Мур өнгөрсөн арваннэгдүгээр сард жүжигчин нөхөр Эштон Катчераас салсны дараа сэтгэлийн хямралд орсон юм. Харин түүнийг хоёр сарын өмнө гэртээ мансууруулах төрлийн зүйл хэрэглэж, ухаан алдан унасан байхад нь найз нь түргэн тусламж дуудсан аж.