УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганаар хэлэлцэхээр шийдэгдээгүй үлдсэн асуудлуудыг хоёр бүлэг зөвшилцсөн тохиолдолд хэлэлцүүлээд явах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг хуралдаанаараа цагаан сараар гишүүдийн тойрогт ажилласан нөхцөл байдлыг хэлэлцжээ. Иргэдийн дунд Ардчилсан намын бүлгээс болж, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудал хойшилж улмаар цалин, тэтгэврийг хоёрдугаар сард багтаан нэмж чадаагүй гэсэн яриа тарсан аж.
Тиймээс бүлгийн гишүүд үүнд тодорхой хариулт өгөх шаардлагатай гэж үзжээ. Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан, батлах боломж байсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц гурван төрлийн хуулийн төсөл дээр завсарлага авснаар намрын чуулганыг хаасан. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс болж, цалин, тэтгэврийг нэмэх асуудал хойшилсон гэх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй» гэж хэлэв.
Мөн төсвийн тодотголтой хамт тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн зарчмын шийдлийг Ардчилсан намын бүлгээс гаргасан байна. 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмад настнууд 1995 оноос хойш тэтгэвэртээ суусан иргэдийнхээс бага тэтгэвэр авч байгаа бөгөөд энэхүү зөрүүг арилгах зорилгоор УИХ-дахь АН-ын зарим гишүүдээс төсөл санаачлан УИХ-д мэдүүлсэн юм.
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байсан ч ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй юм. Иймд бүлэг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд цөөнхийн бүлэг уг төслийг одоо хэлэлцэх шаардлагатай гэдэг асуудлыг тавихаар болжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хориг тавьсан. Хоригийг бүлэг хүлээж авах нь зүйтэй гэдэгт албан ёсоор байр сууриа нэгтгэжээ.
Түүнчлэн хариуцлага тооцох асуудлыг ч бүлгийн хуралдаанаараа хөнджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нарын өргөн мэдүүлсэн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулахтай холбоотой асуудлыг Монгол Улсын их хурлын хуралдааны дэгийн тухай хуульд заасан хуулийн хугацаанд хэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлэв.
Д.Сувд
МОНЦАМЭ