МСЭ-ийн анхдагч хэвлэл мэдээллийн байгууллагуудад батламжийг нь гардуулах ёслолын арга хэмжээ Монголын хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлийн төвд боллоо.
Энэ нь нэг ёсондоо монголын сэтгүүлчид байрын өдрөө ёслон тэмдэглэж байгаа хэрэг байв. Арга хэмжээг нээж, МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид товч үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ:
-МСЭ бол Монгол Улсын ууган байгууллагуудын нэг нь билээ. Байгууллагын минь мэндэлсэн өдөр 1913 оны 3 дугаар сарын 6 юм. Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүссэний 99 жилийн ой баярын өдөр тохиож байна. 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин анхны дугаар хэвлэгдэн гарсан. Үүнийг Монголын Үндэсний сэтгүүлзүй мэндэлсэн өдөр гэж эрдэмтэн судлаачид тогтоосон байна.
Ирэх онд Үндэсний сэтгүүл зүйн үүсэл хөгжлийн 100 жилийн түүхт ой тохионо. Энэ ойг угтан сэтгүүл зүйн түүхэн дэх онцлог содон явдлуудыг бүртгэж баталгаажуулах, сэтгүүл зүйн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг алдаршуулах, түүхэн үнэнийг тодотгох зорилгоор Монголын сэтгүүлчдийн эвлэл Монголын сэтгүүл зүйн анхдагчдад батламж гардуулах арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна. Эдгээр анхдагчдыг тодруулахдаа сэтгүүлзүйн судлаач эрдэмтэн докторуудын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг ажилласан. Өөрөөр хэлбэл, Монголын сэтгүүлзүйд ямар нэг хэлбэрээр анхдагч болсон тохиолдлуудыг аль болох бүрэн дүүрэн олж тогтоох, баталгаажуулж өгсөн байна. Монголын сэтгүүлзүйн анхдагч 10 байгууллагад батламж гардуулах ёслолын ажиллагаа Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд боллоо. Ингээд Монголын сэтгүүлзүйн анхдагчдыг танилцуулж байна.
1. “Монголын үнэн” сонин. 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд анхны дугаар гарсан.
2. “Монцэмэ агентлаг”. 1921 оны долдугаар сарын 19-нд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэртэйгээр уншигч түмэнд мэдээлэл хүргэж байсан Монголын анхны агентлаг
3. МҮОНР. 1931 онд Улаан¬баатарт, 1934 оноос орон даяар радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн анхны радио
4. МҮОНТВ. 1967 оны есдүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаа эхэлсэн анхны телевиз
5. “Ардчилал сонин” 1990 оны дөрөвдүгээр сард анхны дугаар хэвлэгдсэн
6. “Шуурхай зар” сонин. 1991 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй анхы зарлан мэдээллийн чөлөөт хэвлэл
7. “Өнөөдөр” сонин 1996 оны есдүгээр сарын 29-нд анхны дугаараа гаргаснаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа анхы өдөр тутмын хувийн чөлөөлт хэвлэл
8. “25 суваг телевиз”. 1996 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн Монголын анхны хувийн чөлөөт телевиз
9. “Өдрийн сонин”. Олон жилийн турш хамгийн олон уншигчтай сонин байхын зэрэгцээ 2002 онд анх удаа хүний эрхийг хөхүүлэн дэмжих сонин болсон
10. “News Агентлаг” мэдээллийг IT-гийн шинэлэг бодлогод түшиглэн хил хязгааргүй шуурхай мэдээлэл түгээж байгаа анхны хувийн мэдээллийн агентлаг боллоо.
Монголын сэтгүүл зүйн анхдагч арван хэвлэл мэдээллийн байгууллагад том сайхан рамтай, утга төгөлдөр үгтэй өргөмжлөл, яагаад анхдагч хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгарсан тухай МСЭ-ийн Ерөнхийлөгчийн зарлигийн хамт баяр ёслолын байдалтай гардууллаа.
Ч.Содномдорж
МОНЦАМЭ