logo
Хоригдлуудын 21 мянгыг ар гэрт нь олгоно

Хоригдлуудын 21 мянгыг ар гэрт нь олгоно

2012/03/09

Шинэчилсэн бүртгэлд хам­рагд­сан хоригдлуудын «Хүний хөгжил» сангийн 21 мянган төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дан­саар дамжуулан ялтны нэрийн данс уруу шилжүүлэхээр бол­жээ.

УБЕГ-аас эмэгтэйчүүдийн хорих анги болон бусад 10 гаруй хорих ангийн хүмүүжигч 2000 гаруй бичиг баримтын зөрчилгүй хүний нэрийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлжээ. Харин 2800 гаруй хоригдол бичиг баримтын зөрчилтэй тул дахин мэдээлэл авахаар буцаасан байна.

Мөнгийг ялтны нэрийн данс уруу шилжүүлэхээр болсон бөгөөд гэхдээ тухайн хоригдол гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохиролтой бол хохирлыг нь барагдуулах зорилгоор «Хүний хөгжил» сангийн мөнгийг улсад тушаах юм байна. Харин улсад болон бусдад учруулсан хохиролгүй бол өөрт нь эсвэл ар гэрт нь олгохоор болж байгаа юм байна.

Хоригдлуудын 30 гаруй хувь нь оршин суух тодорхой хаяггүй, өмнө нь бичиг баримт авч байгаагүй, бичиг үсэггүй иргэд байгаа нь ажил удаашрахад нөлөөлж байгаа аж.

М.Баярмаа
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш