Картаа хийгээд бэлэн мөнгө авдаг автомат машин буюу АТМ бид бүхний өдөр тутмын хэрэглээ болсон. Харин Хятадын Бээжин хотод бэлэн мөнгөө хийгээд алт авдаг АТМ ашиглалтанд орсон билээ. Тэгвэл Америкийн нэгэн компани амттан зардаг АТМ-ийг ашиглалтанд оруулсан байна.
Хэрэв та кекс гэх мэт амттанд маш дуртай, амттан идэх хүслээ барьж чаддаггүй бол ажлын цагаар амттаны мухлаг руу явах шаардлагагүй болжээ. Америкийн Калифорни мужийн Беверли Хиллсд үйл ажиллагаагаа явуулдаг Sprinkles Cupcakes компани анх удаа 24 цагийн ажиллагаатай кексний ATM-ийг ашиглалтанд оруулж байна. Өөрөөр хэлбэл банкны картаа хийгээд энэхүү автомат машинаас амттан авна.
Sprinkles Cupcakes компаний технологи хариуцсан захирал Винеет Шаплот шинэ санааг ажил хэрэг болгоход үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр ярихдаа "Манай захирал Кандас Нелсон жирэмсэн байхдаа энэ санааг бодож олсон, тэр кексэнд маш дуртай, тиймээс тэрээр хэзээ ч шинэхэн кекс авах боломжтой газар байвал гайхалтай байх болно гэж шийдсэн, тиймээс кексний ATM-г бүтээх санааг олсон, бид өдөр болон шөнийн цагаар тасралтгүй шинэ амттаныг авчирч хийдэг, хуучин амттаныг машинд үлдээдэггүй, тиймээс нь дэлгүүрээс авдаг шиг шинэхэн амттаныг манай автомат машинаас авч болно" гэжээ.
Энэхүү ATM –рүү картаа оруулаад ямар амттан авахаа сонгосноор дэлгүүрт байдаг шиг шинэхэн амттан гарч ирнэ.
Беверли Хиллсд амьдардаг амттаны хорхойтнууд шинэ машиныг үзэхээр дугаарлан зогсчээ. Тэдний нэг Хидер Сингер ярихдаа "Би болон манай найзууд кексэнд маш дуртай, өдрийн аль ч цагт, ялангуяа дэлгүүрүүд хаасны дараа шөнийн цагаар ирээд амттанаа авах боломжтой нь илүүтэй таалагдаж байна" гэжээ.
Хэрэглэгчид нэг амттаныг дөрвөн доллараар худалдаж авах боломжтой. Sprinkles Cupcakes компани New York, Chicago болон Washington хотуудад амттан зардаг АТМ-ийг байрлуулахаар төлөвлөж байна.
Э.АМАР