НҮБ, Арабын Лигийн Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кофи Аннан Кайр хотод мэдэгдэл хийх үеэрээ гадны улсууд ерөнхийлөгч Башар Ал Ассадын засгийн газрын эсрэг цэргийн ажиллагаа явуулах ёсгүй гэдгийг онцолсон байна. Тэрээр хэлэхдээ "Цэргийн хүч хэрэглэх нь нөхцөл байдлыг улам дордуулна гэж үзэж байна, бид асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй, өөрөөр хэлбэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж болохгүй" гэжээ.
Аннан Арабын Лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Набил Элабаритай уулзаж ярилцсан байна. Элабари Ливид явуулсан цэргийн ажиллагааг давтахыг хэн ч хүсэхгүй байгаа гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн онд НАТО-гийн явуулсан цэргийн ажиллагаа Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Аннан Элабари нар Сирийн ард түмэн маш хүнд нөхцөлд байгааг онцолсон ч асуудлыг шийдэхэд Сиричүүд өөрсдөө тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж хэлсэн байна. Элабари мэдэгдэхдээ "Сири дэх дайн тулааныг зогсоож, ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна, Сирийн ард түмний хүсэн хүлээж байгаа улс төрийн үйл явцыг эхлүүлэх хэрэгтэй байна" гэжээ.
Ерөнхийлөгч Ассадыг огцрохыг шаардсан заалт бүхий Арабын Лигийн санаачлагыг НҮБ-ын ерөнхий Ассемблейн гаргасан тогтоолд тусгасан. Гэвч Орос Хятадын эсэргүүцсэн байр суурь гэх мэт олон шалтгаанаас болоод барууны улсууд Сирид цэргийн ажиллагаа явуулахгүй байгаа юм. Гэхдээ зарим Арабын улсууд, ялангуяа Саудын Араб гэх мэт Персийн булангийн орнууд Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдэж чадахгүй бол Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Э.АМАР