Пакистаны дотоод хэргийн сайд Реман Маликийн мэдэгдсэнээр Осама Бин Ладены гурван бэлэвсэн эхнэр болох Сауд гаралтай хоёр, Йемен гаралтай нэг эмэгтэйг Пакистанд хууль бусаар нэвтэрсэн хэмээн буруутгажээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Америкийн тусгай хүчнийхэн Пакистаны Абботтабад хотод тусгай ажиллагаа явуулах үеэр Бин Ладены эхнэрүүдийг болон 10 хүүхдийг баривчилж хориод байсан юм. Сайд Маликийн хэлснээр тэдгээр эмэгтэйчүүд Пакистанд хууль бусаар нэвтэрснээс гадна хуурамч бичиг баримт үйлдсэн, залилан зэрэг хэрэгт холбогджээ. Мөн тэрээр зөвхөн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд ял оноосныг хэлээд ээжүүд нь зөвшөөрвөл хүүхдүүд эх орондоо буцах эрхтэй гэж мэдэгдсэн байна.
Хуульчдын хэлж байгаагаар Осамагийн эхнэрүүдэд дээд тал нь таван жилийн ял оноож магадгүй аж. Осамаг есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан хэмээн буруутгаж түүний толгойг 25 сая доллараар үнэлээд байсан. Тэрээр энэ зуур Абботтабад хот дахь байшинд эхнэр хүүхдийн хамт таван жил амьдарчээ. Осама зургаан эхнэртэй байсан тухай албан бус мэдээлэл байдаг юм.
Ажиглагчдын хэлж байгаагаар Пакистаны удирдлагууд Бин Ладены эхнэрүүдийг шүүж байгаа нь Аль-Кайдагийн толгойлогчийг өмгөөлж хамгаалж байгаагүй гэдгээ дэлхий нийтэд харуулах зорилготой юм байна.
Өнгөрсөн сард Пакистаны удирдлагууд Бин Ладены амьдарч байсан байшинг нураах шийдвэр гаргасан. Абботаббад хотын цагдаагийн ажилтан Карим Ханы хэлснээр гурван давхар барилгыг нураах ажлыг хотын удирдлагууд аюулгүйн хүчнийхэнтэй хамтран хийсэн байна. Америкийн армийн тусгай хүчнийхэн 2011 оны тавдугаар сарын хоёрны даваа гаригт Аль-Кайда бүлгийн толгойлогч Осама Бин Ладеныг хөнөөсөн. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэхүү тусгай ажиллагааг явуулах тушаалыг гаргасан байна. CIA буюу Америкийн тагнуулын төв газар Пакистаны нийслэлээс холгүй орших Абботтабад хотод бүгж байсан Бин Ладены талаарх мэдээллийг цуглуулж, тусгай ажиллагаанд туслалцаа үзүүлжээ. 40 орчим минут үргэлжилсэн тусгай ажиллагааны дараа Бин Ладены цогцсыг ДНХ-н шинжилгээнд оруулах зорилгоор Афганистан руу авч явсан бөгөөд цогцсыг 24 цагийн дотор далайд оршуулсан юм.
Э.АМАР