logo
Нэгэн Хятад залуу ихэнх амьдралаа торны цаана өнгөрөөжээ

Нэгэн Хятад залуу ихэнх амьдралаа торны цаана өнгөрөөжээ

2012/03/10
23 настай, сэтгэцийн өвчтэй Хятад залуу ихэнх амьдралаа модон торны цаана өнгөрөөжээ. Учир нь гэр бүл нь түүний эмчилгээний зардлыг төлж чаддаггүй байна. Хятадын өмнөд хэсэгт орших Гуанши мужид амьдардаг Вэй Юн алхаж, ярьж чаддаггүй аж. Тэрээр хоёр настай байхдаа буцалж байгаа устай сав дээрээ унагааж амиа алдах дөхжээ. Үүнээс хойш түүнийг  торны цаана байлгадаг болсон байна. Вэй Юнийг өдрийн ихэнх хугацаанд ганцааранг нь торонд хорьдог гэнэ. Учир нь түүний аав хол газар ажилладаг учраас гэртээ хааяа л ирдэг бөгөөд хойд ээж нь ч мөн ажилладаг байна.
Нэгэн хөрш нь ярихдаа "Ээжийнх нь хувьд тун хэцүү байдаг, учир нь тэр Вэй Юнийг харж хандах хэрэгтэй, мөн тариалангийн талбайд ажиллан бусад ажлаа хийж, гэр бүлээ тэжээх ёстой байдаг" гэжээ.
Хятадын 1.3 тэрбум хүн амын дунд сэтгэцийн өвчтэй 100 сая орчим хүн байдаг байна. ДЭМБ-аас мэдээлснээр 2009 онд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн тоо Хятадын нийт хүн амын долоон хувьд хүрч, зүрхний өвчтэй болон хавдартай хүмүүсийг тоог давжээ. Гэхдээ тэдний ихэнх нь айдас түгшүүр, сэтгэл гутралд орсон хүмүүс байдаг байна. Учир нь  сэтгэл мэдрэлийн өвчин гэдэг нь харьцангуй өргөн ойлголт юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш