Ираны нийслэл Тегеран хотноо чөлөөт бөхийн уламжлалт “Тахтийн цом”-ын төлөөх “Алтан гран-при” тэмцээн маргааш эхэлнэ. Зөвхөн чөлөөт бөхийн эрэгтэй долоон жинд болох тус тэмцээн энэ сарын 10, 11-нд хоёр өдөр үргэлжлэх юм. Тэмцээнд Монголын таван тамирчин зодоглоно. Тодруулбал, 55 кг-д Гавьяат тамирчин Б.Наранбаатар /Хүч/, залуу тамирчин Б.Мөнхбат /Тэмүүжин/ нар, 60 кг-д ОУХМ Э.Ням-очир /Хилчин/, Спортын мастер Б.Баянмөнх /Олимп/, 120 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат /Сүлд/ нар барилдах бөгөөд дасгалжуулагчаар Б.Баяраа ажиллах юм. Түүнчлэн олон улсын хэмжээний шүүгч Б.Төмөрбаатар шүүх бүрэлдэхүүнд ажиллана.
Монголын тамирчид өмнө нь тус тэмцээнээс 1991 онд Ч.Батбадрал, 2004 онд Б.Наранбаатар нар алт, харин өнгөрсөн жил 60 кг-д Б.Нэмэхбаяр хүрэл медаль зүүсэн юм.
С.Цэлмэг
Монголын тамирчид өмнө нь тус тэмцээнээс 1991 онд Ч.Батбадрал, 2004 онд Б.Наранбаатар нар алт, харин өнгөрсөн жил 60 кг-д Б.Нэмэхбаяр хүрэл медаль зүүсэн юм.
С.Цэлмэг