logo
Хүүхнүүд эсрэг хүйсийн хүнээ үнэрлэхдээ илүү байдаг

Хүүхнүүд эсрэг хүйсийн хүнээ үнэрлэхдээ илүү байдаг

2012/03/12
Хүмүүс бид өөрийн мэдэлгүйгээр аливаа үнэрт удирдуулж байдаг ажээ. Учир нь, зарим үнэр хүслийг өдөөж, уур цухлаас тайвшируулж, зарим нь догдлуулж нөгөө нэг нь сэтгэлийг хөдөлгөн сэрэл төрүүлдсэг байна. Төрөлхийн ч, зохиомол ч бидний биеийн үнэр эсрэг хүйсийн хүмүүсийн харилцаанд маш чухал нөлөө үзүүлдэг байна.

Ялангуяа эсрэг хүйсийн хүний биеийн үнэр нөгөө хүйсийн хүндээ илүү тод мэдрэгддэг бөгөөд эрчүүдээс эмэгтэйчүүдийн энэ мэдрэмж илүү өндөр байдаг. Биеийнх нь үнэр эмэгтэй хүнд таашагдахгүй байвал тэр эр ямар ч сайхан царайлаг, дур татам байгаад нэмэргүй. Хараагүй хүмүүсийн үнэрлэх эрхтэн нь маш сайн хөгжсөн байдаг" болохоор үнэр тэдэнд хүний тухай олон зүйлийг өгүүлдэг.

Зарим хүн бусдаасаа илүү секси дур булаам сэтгэгдлийг хүмүүст төрүүлдэг нь түүний феромон гэдэг үнэрт бодисоос шалтгаалдаг. Эдгээр гайхамшигт бодисууд эрэгтэй хүний арьс, үсэнд байдаг ба тэр үнэрийг үнэртсэн эмэгтэй тэр эрэгтэйн яг юунд татагдаад байгаагаа мэддэггүй. Эмэгтэйчүүдэд ч бас феромонтой адилхан бодис ялгаруулж эрчүүдийг татаж байдаг.

Гэхдээ эрэгтэй хүний дур татам үнэр хөлстэй нь хамт ялгардаг бол эмэгтэйчүүдийн хувьд үтрээнээс нь ялгардаг. Тийм болохоор эмэгтэйчүүд залуугийнхаа цамцыг үнэртэх дуртай бол эрчүүд хайртынхаа дотоожийг үнэртэхийг хүсдэг гэж судлаачид баталжээ. Түүнээс гадна эмэгтэй хүний үнэрлэх эрхтэн эрэгтэй хүнийхээс хэд дахин илүү мэдрэмтгий байдаг.

Харин эрүүл саруул, дааврын жирэмсний эм хэрэглэдэггүй эмэгтэйчүүдийн энэ мэдрэмж нь өндгөн эс ялгарах өдрүүдэд улам нэмэгддэг гэнэ. Тиймээс хүүхнүүд эрчүүдийг өөртөө соронзон мэт татдаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш