Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ дээрэлхүүлж, шоглуулаад байгааг мэдэх хэцүү байдаг. Энэ нь хүүхдүүдийн хоорондын асуудал боловч зүгээр орхих аргагүй. Харамсалтай нь ихэнх хүүхдууд сургууль цэцэрлэг дээрээ ямар нэг байдлаар гадуурхагдаж байдаг. Тиймээс эцэг, эхчүүд:
1 .Шалтгааныг олж мэд. Хүүхэдтэйгээ багаас нь илэн далангүй байх нь чухал. Хүүхдүүд шоглуулж байгаагаа эцэг, эхээсээ нуудаг. Учир нь тэд хэлж ярихаасаа айж ичдэг. Гэвч хүүхдийн чинь байдал нэг л өөр байгааг анзаарна. Хэрэв хүүхдийг хэн нэг нь шоглож, гадуурхаж байгаа бол тэр зожгирч, дуугаа хураагаад ууртай, үг дуулахгүй болдог. Та асуудал юунд байгааг олж мэдэх хүртлээ хатуурхалгүй зөөлөн байж тэвчээртэй хандах хэрэгтэй.
2.Түүнд хэн нэгэн нь шоглож гадуурхахаа удахгүй болино гэдгийг ойлгуул. Түүнийг ийм үед нь шоолж эсвэл загнах хэрэггүй. Түүний хувьд үеийн хүүхдүүдээс гадуурхагдах нь тэсвэрлэшгүй мэт санагддаг. Тиймээс энэ байдал хэзээ нэг цагт дуусна гэдгийг ойлгуулах нь чухал. Танд ч бас ийм зүйл тохиолдож байсан гэж хэл.
3. Өөрийгөө хүндэтгэхийг сурга. Түүнийг бусдаас өөр, онцгой болохоор гадуурхаж байгаа гэдгийг ойлгуул. Шалтгааныг нь тайлбарла. Шоглуулж дэээрэлхүүлснээр бүх зүйл дуусахгүй гэдгийг хүүхэд мэдвэл илүү дээр болно.
Хүүхэд шударга бус байдпыг андахгүй. Хүүхдүүдийн дунд маргаан, зөрчил тэмцэл байх нь гарцаагүй. Таны хүүхэд үүнд хэрхэн хандаж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Түүнийг хэл амаар доромжлох, гутаах, гутамшигтай нэр хоч өгөх үед тэр тэдэнтэй адилхан харьцах ёсгүй гэдгийг ойлгуул.
Түүний зожигрол хичээл сургуульд нь нөлөөлж болзошгүй тул таны оролцоо маш хэрэгтэй. Хэрэв тоглоом шоглоом даруй зогсохгүй бол жаахан шуугиан дэгдээгээд өг. Сургуулийн удирдлага, багш нартай зөвлөлд. Тэдэнд иймэрхүү өдий төдий асуудал байдаг бөгөөд эцэг эхийн тусламж хэрэг болдог юм. Эцсийн эцэст хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих хүн нь танаас өөр хэн ч биш гэдгийг сана.