“Форбес” сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн баян тэрбумтнуудыг тодруулдаг. Энэ жил тус сэтгүүлийн гаргасан Энэтхэгийн тэрбумтнуудын жагсаалтыг бизнесмен Мукеш Амбани манлайлжээ. 54 настай Амбани 22.3 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн 19-рт бичигдсэн байна. Тэрээр дэлхийн хамгийн том конгломерат буюу корпорациудын нэгдлийн нэг болох “Reliance Industries”-ийн захирал юм.
Энэ жилийн жагсаалтад бичигдсэн 1226 тэрбумтны 48 нь Энэтхэг хүмүүс аж. АНУ, Англи, Ирланд, Тайландад зэрэг улсуудад амьдарч байгаа Энэтхэг гаралтай есөн тэрбумтан байна.
“Форбес” сэтгүүлд Мукеш Амбанигийн орлого өнгөрсөн онд 4.7 тэрбумаар буурсан ч тэрээр дэлхийн хамгийн баян Энэтхэг хүн гэж бичжээ. Хоёр жилийн өмнө ноён Амбани баруун хэсгийн Мумбай хотод 27 давхар харш бариулсан. Уг барилгыг дэлхийн хамгийн үнэтэй сууц гэж үздэг юм. Энэ сууц нэг тэрбум гаруй долларын үнэтэй гэж мэдээлсэн байдаг.
Амбанигийн нутаг нэгт Лакшми Миттал энэ жил нилээд ухарч, жагсаалтын 21-рт бичигджээ. Түүнийг 20.7 тэрбум долларын хөрөнгөтэй гэж үздэг байна. Энэ нь түүний хөрөнгө бэл 10.4 тэрбумаар буурсан гэсэн үг юм.
Мексикийн Бизнесмен Карлос Слим дэлхийн хамгийн баян хүнээр гурав удаагаа тодорсон билээ. Барилга, харилцаа холбооны салбарт бизнес эрхэлдэг Слимийн хөрөнгө 69 тэрбум доллар гэж Форбес сэтгүүлд бичжээ.
Э.АМАР