logo
 Германы “Билд” сонин эхний нүүрэндээ нүцгэн эмэгтэйн зураг нийтлэхээ зогсоолоо

Германы “Билд” сонин эхний нүүрэндээ нүцгэн эмэгтэйн зураг нийтлэхээ зогсоолоо

2012/03/12
Германы “Билд” сонины удирдлагууд сониныхоо нүүр хуудсан дээр нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг хэвлэхээ зогсоох шийдвэр гаргажээ. “Билд” сонин 1984 оноос хойш 28 жилийн турш 5.000 гаруй нүцгэн эмэгтэйн зургийг хэвлэсэн байдаг байна. Сонины редакци пүрэв гаригт буюу Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр хуралдаж энэхүү шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийг эрчүүд гаргасан гэж сониныхон хэлсэн байна.
Баасан гаригийн дугаарт нүцгэн зураг нь хэвлэгдсэн шар үстэй Польш эмэгтэй Эва "Би хамгийн сүүлийнх нь" гэж хэлжээ.
Гэхдээ нүүр хуудсан дээр нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг хэвлэхгүй ч арын хуудсан дээр ийм төрлийн зургууд гарах юм.
Пүрэв гаригт “Билд” сонины удирдлагууд бүх эмэгтэй ажилчдаа амраасан аж.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш