Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Уитни Хьюстон 19 хуудас гэрээслэлдээ бүх эд хөрөнгөө 19 настай охин Бобби Кристинадаа үлдээнэ гэж бичжээ. Алдартнуудын тухай бичдэг TMZ.com сайтад мэдээлснээр 48 насандаа цаг бусаар хорвоог орхисон дуучны ганц охин Кристина 20 сая долларын эд хөрөнгө өвлөн авах юм байна. Гэхдээ Кристинаг 21, 25, 30 нас хүрэхэд нь хөрөнгийг гурав хуваан олгох тухай мэдээлэл байгаа юм. Хьюстон гэрээслэлээ анх 1993 онд бичиж байсан бөгөөд гэрээслэлд 2000 онд өөрчлөлт оруулж байжээ. Гэрээслэлд түүний хуучин нөхөр Бобби Брауны нэр дурдагдсан ч тэрээр ямар ч хөрөнгө авахгүй юм байна.