Сирийн Ерөнхийлөгч Башар Асад НҮБ болон Арабын улсуудын холбооны тусгай төлөөлөгч Кофи Аннантай уулзахдаа, тус улс дахь «зэвсэглэсэн террорист бүлэглэлүүд» үйл ажиллагаагаа зогсоохгүй бол ямар ч хэлэлцээ хийгээд амжилт олохгүй гэж мэдэгджээ.
Үүний сацуу Асад хэлэхдээ, Сири улс «асуудлыг шийдэх аливаа чин сэтгэлийн алхмыг дэмжинэ» гэв.
Сирийн мөргөлдөөнийг нэн даруй зогсоох нь Аннаны айлчлалын албан ёсны зорилго байжээ.
Яриа хэлцээ хийж эхлэхэд хэтэрхий оройтсон гэж Сирийн сөрөг хүчин мэдэгдсэн байна.
Тус улсад болсон хүчирхийлэлд 7500 гаруй хүн амь насаа алджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нарын хэлэлцээ хоёр цаг гаруй үргэлжилсэн байна.
Аннан Сирийн хэрэг дэх цэргийн аливаа оролцоог эсэргүүцдэг бөгөөд тийм оролцоо нь байдлыг зөвхөн хүндрүүлнэ гэж мэдэгджээ. Тус улсын байдлыг зөвхөн дипломат арга замаар л шийдэж болохыг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Үүний сацуу Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай яриа хэлцээ хийхийг Кофи Аннан санал болгосныг Сирийн үндэсний зөвлөлийн удирдагч Бурхан Гальюн хүлээж аваагүй байна.
З.Амгалан
МОНЦАМЭ