logo
Гуантанамогийн талибуудыг Катарт шилжүүлнэ

Гуантанамогийн талибуудыг Катарт шилжүүлнэ

2012/03/13
Гуантанамо дахь Америкийн баазад хоригдож байгаа талибуудын хээрийн таван командлагч өөрсдийг нь Катар руу шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.
Афганистаны түшмэдийн хэлснээр, талибууд болон Карзайн Засгийн газар хоорондын энхийн хэлэлцээнд түлхэц өгөх учиртай дээрх шилжүүлэг хийх асуудлыг АНУ-ын засаг захиргаа хараахан сайшаагаагүй байна.
Тэдгээр таван хүний нэг нь ч америкчуудын амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдолгүй аж.
Катарт тэд гэр бүлтэйгээ уулзах боломжтой юм. Персийн булангийн Катар улс Афганистаны ирээдүйн тухай хэлэлцээнд илүү чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Ирсэн мэдээнээс үзвэл, хоригдлууд Гуантанамод Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн даалгавраар ирсэн тус улсын эрх баригчдын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа өөрсдийг нь шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. АНУ-ын засаг захиргаа зөвшөөрөл өгөөгүй бол ийм уулзалт болохгүй байсан юм.
Хоригдол талибуудыг Катар руу шилжүүлэх нь Афганистанд дайн дуусахыг төдийгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амласан боловч биелүүлж чадаагүй байсан Гуантанамо шоронг хаах хугацаа ойртсоныг илтгэж байна гэж Би-Би-Си-гийн Вашингтон дахь сурвалжлагч Жонатан Блейк мэдээллээ.
Барак Обама Гуантанамогийн хоригдлуудыг өөр улс руу шилжүүлэх бодолтой байгаа бол АНУ-ын Конгрессын гишүүдийн дэмжлэгийг авах шаардлагатай юм.
Одоо Гуантанамо дахь Америкийн цэргийн баазад 171 хоригдол байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш