logo
Израиль руу бараг 100 пуужин харважээ

Израиль руу бараг 100 пуужин харважээ

2012/03/13
Сүүлийн өдрүүдэд Газын зурвас дахь босогчид Израилийн нутаг дэвсгэр рүү 94 пуужин харвасан тухай тус улсын БХЯ-ны армийн албан ёсны блогт мэдээлжээ.
Цэргийнхний мэдээлснээр, Израилийн өмнөд нутгийн хүн ам шигүү суурьшсан бүс нутаг, тухайлбал, Ашдод, Беэр-Шева, Ашкелон хот пуужин болон мина харвагчийн цохилтод өртсөн байна. 500 мянга гаруй израильчууд хоргодох байранд нуугджээ. Гэсэн хэдий ч энгийн номхон найман иргэн шархадсан тухай «The Israel Project» мэдээлсэн байна.
Израилийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах «төмөр бөмбөгөр орой» систем 94 пуужингийн 27-г амдан устгаагүй бол хохирлын хэмжээ хамаагүй их гарах байжээ. Израилийн нисэх онгоцууд Газын зурвас дахь террористуудын төвд цохилт өгсөн байна. Үүний улмаас наад зах нь 14 босогч, тэдний дотор, «Лалын жихад» хөдөлгөөний 10 гишүүн амиа алджээ.
Израилийн агаарын цохилтод дээд тушаалын хоёр палестин буюу «Ардын эсэргүүцлийн хороод»-ын ерөнхий нарийн бичгийн дарга Зухир аль-Каиси, түүний шадар Ахмад аль-Ханини нар өртөж амь үрэгдсэн нь Ойрхи Дорнодод хүчирхийлэл дэврэхэд хүргэсэн байна.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш