logo
Хятад улс БРИКС-ийн орнуудад зээл олгоно

Хятад улс БРИКС-ийн орнуудад зээл олгоно

2012/03/13
Хятадын Хөгжлийн банк БРИКС-ийн гишүүн орнууд болох Бразил, Орос, Энэтхэг, ӨАБНУ-д юаниар зээл олгохоор төлөвлөжээ. Харилцан ойлголцын меморандумд 2012 оны гуравдугаар сарын 29-нд гарын үсэг зурна гэж хэлэлцээнд ойр эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хэлэлцээрт зааснаар, Хятадын банк түншүүддээ үндэсний валютаар зээл олгож эхэлнэ. «Morgan Stanley»-гийн тооцоолсноор, Азийн нутаг дэвсгэрт явуулж буй БНХАУ-ын худалдааны үйл ажиллагаанд юаний эзлэх хэмжээ 13 хувьд хүрчээ. 2015 он гэхэд энэ үзүүлэлт 50 хувьд хүрнэ гэж HSBC урьдчилан таамаглаж байна.
Оросын талаас гэрээнд Внешэкономбанк гарын үсэг зурах аж. Тэрчлэн хэлэлцээнд Энэтхэгийн Экспорт-импортын банк, Бразилийн Хөгжлийн банк, Өмнөд Африкийн Хөгжлийн банк оролцож байна. Орос улс Хятадтай өнгөрсөн оны зун хоёр улсын валютаар харилцан тооцоо хийх тохиролцоонд хүрсэн билээ.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш