Аварга том солир маш хурдтайгаар дэлхийг чиглэн нисч байгаа бөгөөд 2013 оны хоёрдугаар сарын 15-нд манай гарагт ойртон ирэх гэнэ. НАСА агентлагийн мэргэжилтнүүд уг солирыг «2012 DA14» гэж нэрлэжээ.
Эрдэмтдийн тооцоолж байгаагаар, 46 метрийн урттай энэ солир дэлхийн хажуугаар нисэн өнгөрнө, гэхдээ маш ойрхон өнгөрч болзошгүй тул Дэлхийн тойрог замд байгаа хиймэл дагуулуудыг гэмтээж болзошгүй байна.
Аюул учруулж болзошгүй гэж үзэж байгаа тэнгэрийн биет нь Дэлхийгээс 27 мянга орчим км зайтай өнгөрөх ажээ. Америкийн одон судлаач Фил Пле ярихдаа «2012 DA14» солир дэлхийг шүргэхгүй учраас айх аюул байхгүй, гэхдээ хэрвээ солирын замд өөрчлөлт гарвал манай гарагт тусч болзошгүй түүний цохилт цөмийн дэлбэрэлтийн хүчтэй адил хэмжээний байна» гэжээ.
Эрдэмтдийн тооцоолж байгаагаар, энэ солир нь 2020 онд Дэлхийд дахин ойртон ирэх юм. Гэхдээ одоогоор түүний ойртон ирэх зай болоод дэлхийтэй мөргөлдсөн тохиолдолд ямар аюул учруулж болохыг нарийвчлан тооцоолоогүй байгаа ажээ.
4 сая тонн жинтэй өөр нэгэн аварга том солир Дэлхийд ойртож байгаа тухай НАСА агентлагийнхан мэдээлж байсан. Түүний манай гарагтай мөргөлдөх магадлал харьцангуй өндөр байгаа ажээ. Уг аюултай сансрын биетийг «AG5» гэж нэрлэсэн байна. Түүний диаметр нь 140 метр аж. НАСА-гийн мэргэжилтнүүд энэ биетийг өнгөрсөн онд илрүүлсэн бөгөөд түүний овор хэмжээ болоод Дэлхийтэй мөргөлдөх магадлалыг хэдэн сарын турш судалсны дүнд тодорхойлжээ.
Судлаачдын тооцоогоор, «AG5» солир нь 2040 оны хоёрдугаар сарын эхээр дэлхийд хамгийн ойрхон зайд өнгөрөх гэнэ.
Д.Жаргал
МОНЦАМЭ