Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон түүний дагуул хотууд хүн амынхаа тоогоор дэлхийн хамгийн том 90 хотуудын дотор хоёрдугаарт орсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын мэдээлснээр, 2009 оны сүүлийн байдлаарх хүн амын тоогоороо дээрх үзүүлэлтийг 35 сая хүн амтай Токио хот тэргүүлсэн байна. Харин Өмнөд Солонгосын нийслэлд 23,9 сая хүн оршин суудаг ажээ.
Азийн энэ хоёр том хотын дараа 19,9 сая хүн амтай Мексик улсын нийслэл Мехико хот, 19,1 сая оршин суугчтай Нью-Йорк хот орсон байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ