Азийн орнуудын банкны ажилтнуудын цалин 2012 онд таван хувиар өсөх бол Америкийн банкныхны орлого өнгөрсөн оныхтой адил 2,5 хувиас дээш өсөхгүй. Ийм судалгааг зөвлөгөө өгдөг «Mercer» компани хийжээ.
Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээл дэх оролцоогоо өргөжүүлсэн банкууд бүр 2010 онд цалингаа өсгөхөд анхаарсан байна. Энэ нь бусад бүс нутагтай харьцуулахад тэдний цалин илүү өндөр болоход нөлөөлжээ. 2011 онд мэргэжилтэй боловсон хүчнийг татахын тулд Азийн санхүүгийн байгууллагууд ажилтнуудынхаа цалинг 4,5 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна.
Банкныхны нийт орлогын дийлэнх хэсгийг эзэлж чадахгүй байгаа цалингийн хэмжээ хяналт шалгалт чангарсны дараа мэдэгдэхүйц өссөн байна. Үүний улмаас зарим компани хувьцаагаар бонус өгч эхэлжээ.
2008 онд Америкийн банкныхны бонус сүүлийн долоон жилд анх удаа буурсан байна. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа санхүүгийн байгууллагууд ажилтнууддаа дээд амжилт тогтоох хэмжээний нөхөн төлбөр өгчээ. Үүнээс болж банкны ажилтнуудыг санхүүгийн хямрал үүсгэсэн гэж нэг бус удаа шүүмжилсэн билээ. Одоо банкны ажилтнуудын авдаг хэт өндөр бонус нь олон нийтийн анхаарлыг онцгой ихээр татаж, улс төрчдийн байнгын шүүмжлэлийн бай болох болжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ