logo
Тахтийн цомоос Б.Наранбаатар мөнгөн медаль хүртлээ

Тахтийн цомоос Б.Наранбаатар мөнгөн медаль хүртлээ

2012/03/13
Ираны нийслэл Тегеранд үргэлжилж буй «Тахтийн цом» алтан Гран-При тэмцээний эхний өдөр 55 кг, 66 кг, 96 кг жингийн аваргууд тодорлоо.
55 кг-д 15 бөх зодоглосноос ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар Европын аварга, ОХУ-ын Нариман Исрапиловт гурван үед дийлдэн мөнгөн медалийн эзэн боллоо.
Энэ жинд зодоглосон манай залуу бөх Б.Мөнхбат Ираны бөхөд ялагджээ. Ням гарагт 60 кг, 74 кг, 84 кг, 120 кг жингийн барилдаан болно. Манай бөхчүүдийн хэнтэй учраа таарсныг сонирхуулвал, 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир Казахстаны Б.Авказовтой, спортын мастер Б.Баянмөнх Ираны Х.Мрадхлитай, 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат Ираны И.Ашгаритай тус тус оноолт таарчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш