Драмын шилдэг бүтээлд олгодог «Гэгээн Муза» наадам энэ жил ес дэх удаагаа гуравдугаар сарын 27-нд зохион байгуулахаар болсон байна.
Улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхлэх тус наадамд төвийн болон орон нутгийн театруудын 2011 онд шинээр бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлчид өрсөлдөх юм.
Энэ удаагийн «Гэгээн Муза» наадам «Драмын жүжгийн төрөл», «Хөгжимт жүжгийн төрөл», «Хүүхдийн жүжгийн төрөл» гэсэн гурван төрлөөр явагдах ажээ. Харин шилдгийн шилдэг бүтээлд олгодог Гранпри шагналын цомын дагалдах мөнгөн шагнал нь уламжлал ёсоор таван сая төгрөг байна гэж зохион байгуулагчид нь хэлж байв.
Энэ жилийн хувьд түүхэн жүжгүүд ихээхэн байр суурь эзэлж байгаа бөгөөд «Мөрөөдлийн театр», «Гацуурхан» зэрэг шинэ залуу уран бүтээлчдийн нэгдэл, театрууд өрсөлдөх юм. «Гэгээн Муза» наадмын анхны Гран При шагналыг «Хувьсал» продакшны залуус авч байсан билээ. Энэ жил өрсөлдөөнд сойгдож байгаа бүтээлүүдийг танилцуулж байна.
Драмын жүжгийн төрөлд: УДЭТ-ын бүтээл- Б.Шүүдэрцэцэг «Домогт Ану хатан», Д.Намдаг «Оролмаа», Б.Цогнэмэх «Тэнгэрийн хүү», «Мөрөөдлийн театр» -ын бүтээл- «Миний нууц хүү», Дархан-Уул аймгийн «Залуучууд» театрын бүтээл Б.Лхагвасүрэнгийн «Мар¬гаашгүй хаан»
Хөгжимт жүжгийн төрөлд: Дундговь аймгийн «Төв халхын дуулалт жүжгийн театр» -ын бүтээл «Жанжин заан», Говь-Сүмбэр аймгийн «Боржигон» чуулгын бүтээл «Боржигон цэцэн», Баянхонгор аймгийн ХДТ-ын бүтээл «Арван тавны сар»
Хүүхдийн жүжгийн төрөлд: Улсын Хүүхэлдэйн Театрын бүтээл «Том хамарт одой», «Гацуурхан» театрын бүтээл «Алтан түлхүүрийн эрэлд»,
Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын бүтээл «Солгой харандаа» жүжгүүд тус тус өрсөлдөж байна. Мөн эдгээр бүтээлийн найруулагч, гол болон туслах эрэгтэй, эмэгтэй дүрийн жүжигчид, тайзны зураачид тус тусын номинацид өрсөлдөх юм.
Д.Өлзий