logo
МУСТА Э.Оюумаа шүүхэд дуудагдаж магадгүй

МУСТА Э.Оюумаа шүүхэд дуудагдаж магадгүй

2012/03/13
3 сарын 6, 7-нд өөрийн бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө үзэгч түмэнд толилуулсан Э.Оюумаагийн талаарх сайн саар олон мэдээлэл бий. Гэвч түүнийг Гавьяат Ч.Бат-Эрдэнийг гэр бүлээс нь салгасан, эмэгтэй дуучдын дунд хов зөөдөг гэхчлэн олон хүн ам муутай байдаг. Энэ удаагийн түүний бие даасан тоглолт шинэ уран бүтээл, шинэлэг хэв загвар төдийлөн байхгүй, ээжүүдийн баярын өмнөхөн мөнгө олох гэсэн тоглолт болсныг үзсэн хүмүүс нь ярьж байна. Харин тоглолтын дараа тэрээр тоглолтын ард ажилласан зарим уран бүтээлчиддээ тохирсон мөнгөө өгөөгүй ажээ. Дуучин Баярын Болд нь уран бүтээлийн хажуугаар уран бүтээлчдийн тоглолтын гэрэл чимэглэл, тайз засах, хөгжим тавих ажлуудыг хариуцан хийдэг, өртөг нь 4-6 сая орчим төгрөг болдог байна. Гэтэл Э.Оюумаа тоглолтынхоо өмнө урьдчилгаа мөнгө өгөөгүй, тоглолтын дараа өгнө, цаасанд хийгээд бэлдсэн байгаа гэсээр тоглолтоо эхлүүлсэн гэнэ. Тоглолтын дараа Б.Болдод: “Би бол мөнгөтэй хүүхэн, гэхдээ би чиний мөнгийг өгөхгүй, миний дээрээс гэрэл муу туссан” гэх зэргээр орилж цамнасныг Бөхийн өргөөний ажилчид ам дамжин ярьж байна. Болд нь хэд хэдэн ажилчиндаа цалинг нь давхар өгч чадаагүй тул ийнхүү Б.Болдоос гадна тайз засч, хөгжим тавьдаг хэд хэдэн залуус нойргүй хонож Оюумаагийн тоглолтын тайзыг зассанаараа хохирогч болжээ. Харин дуучин залуу Э.Оюумаатай бичгээр байгуулсан гэрээ байхгүй ч хийсэн бүхнийг нь гэрчлэх олон хүмүүс байгаа тул дуучин Э.Оюумааг шүүхэд өгөхөөр болсон гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш