Өнгөрөгч ням гарагт америк цэрэг Афганистаны Кандагар мужид энгийн номхон 16 иргэнийг буудан хороосонд сэтгэл нэн ихээр түгшиж байгаагаа НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэв.
Кандагар мужид эмгэнэлт хэрэг гарч, энгийн номхон иргэд, тэдний дотор, эмэгтэйчүүд, хүүхдүүд амь үрэгдэж, шархадсанд тэрбээр гүн эмгэнэл илэрхийлжээ.
Ирсэн мэдээнээс үзвэл, НАТО-гийн цэргийн нэгэн албан хаагч Афганистаны өмнөд нутаг дахь Кандагар муж дахь ангиа орхин гарч, гурван айл руу ээлж дараалан орж, тэнд байсан хүмүүс рүү гал нээсэн байна. Тэрбээр нийт 16 хүн, тэдний дотор есөн хүүхэд, гурван эмэгтэйн амийг хөнөөж, таван хүнийг шархдуулжээ.
Хэрэг үйлдсэн цэргийг баривчлан хорьсон бөгөөд тэрбээр ямар учраас ийм хэрэг үйлдсэн нь тодорхойгүй байна.
2014 онд тус улсаас гарах энхийг сахиулах хүчинд НАТО-гийн 28 орон болон түнш 20 орны 130 мянга гаруй цэрэг алба хааж байгаа билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Пентагоны тэргүүн Леон Панетта нар Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай утсаар ярьж эмгэнэл илэрхийлжээ. Болсон хэрэг явдлыг Карзай «санаатай үйлдэл» гэж нэрлээд АНУ-аас тайлбар шаардсаны дараа Вашингтоноос түүн рүү утасдсан байна.
Террорист «Аль-Каида» бүлэглэл болон Афганистаны «Талибан» хөдөлгөөний босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулсан 10 жилийн хугацаанд АНУ-ын 1892, НАТО-гийн гишүүн бусад улсын 1000 орчим цэрэг амь үрэгджээ.
З.Амгалан
МОНЦАМЭ