Санхүүгийн хямралын улмаас дампуурлын ирмэгт тулаад байгаа Исланд улс үндэсний валют болох исланд кроноос татгалзах бодолтой байна. Ингэснээр санхүүгийнхээ асуудлыг шийдэж чадна гэдэгт найдаж байгаа ажээ.
Үүний тулд тус улс Европын Холбоонд нэгдсэнийхээ дараа еврод эсвэл өөр аль ч улсын валютад шилжихэд бэлэн байна гэж Исландын Ерөнхий сайд Йоханн Сигурдардоттир мэдэгдсэн байна.
Исланд улс 2010 оны долдугаар сараас эхлэн ЕХ-нд нэгдэх асуудлаар хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд тухайн асуудлаархи бүх нийтийн санал хураалтыг 2013 оны эхээр явуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Олон нийтийн дунд хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, исландчуудын 26,3 хувь нь ЕХ-нд элсэхийг дэмжиж байгаа бол 56,2 хувь нь эсэргүүцсэн байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ