logo
Бүс нутгийн аюулгүй байдлыг анх удаа хэлэлцэнэ

Бүс нутгийн аюулгүй байдлыг анх удаа хэлэлцэнэ

2012/03/14
 Орос болон Өмнөд Солонгос энэ долоо хоногт анх удаагаа бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах талаар стратегийн хэлэлцээ хийнэ. Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны /БХЯ/ төлөөлөгч мэдээлжээ.
Өмнөд Солонгосын БХЯ-ны дэд сайд Лим Гван Би пүрэв гарагт Москва хотыг зорих бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антоновтой олон улсын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийнэ.
«Хоёр тал Солонгосын Хойг болон Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэнэ. Мөн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хөндөнө» гэж Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Д.Жаргал
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш