Дэлхий даяар валютын арилжааны эргэлт өнгөрсөн оны есдүгээр сарын нэг хоногийн байдлаар дунджаар 5 триллион /их наяд/ долларт хүрчээ. Энэ тухай Олон улсын тооцооны банкнаас гаргасан дэлхийн банкны салбарын жил бүрийн тойм илтгэлд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, энэ нь 2008-2009 оны санхүүгийн хямрал эхлэхээс өмнөх үеийн хамгийн дээд үзүүлэлт юм.
Есдүгээр сард дээд үзүүлэлтэд хүрснийхээ дараа арилжааны эргэлт мэдэгдэхүйц буурсан байна. Аравдугаар сард 4,7 триллион доллар хүртэл унасан бол 2012 оны эхээр улам бүр унаж эхэлжээ.
2008 оны есдүгээр сард «Lehman Brothers» дампуурлаа зарлахаас өмнө дэлхийн зах зээлд валют арилжааны эргэлт өдөрт 4,5 триллион долларт хүрч байжээ. Гэхдээ хагас жилийн дараа 3 триллион доллар хүртэл унасан байна. Харин 2009 оны дунд үеэс зах зээл сэргэж эхэлжээ.
2009-2011 онд валют арилжааны эргэлт маш түргэн өссөн нь дэлхийн тэргүүлэх банкууд ялангуяа АНУ-ын Холбооны нөөцийн систем /Төв банк/ зах зээлийг бэлэн мөнгөөр хангах болсонтой холбоотой юм. Харин хөгжиж буй орнуудын Төв банкууд зах зээлд их хэмжээний бэлэн мөнгө оруулсанд эрс дургүйцсэн байна. Учир нь энэхүү санхүүгийн ажиллагаа нь дамлан зарагдаж буй хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлж, хөгжиж буй орнуудын валютын ханшийн өсөлтийг хянах аргагүйд хүргэнэ гэж үзэж байгаа юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ