Африк тивийн Сахелийн бүсийн орнуудад амьдардаг 13 сая хүн «хүнсний асуудалтай» тулгарсан нь цаашдаа хүмүүнлэгийн сүйрэлд ч хүргэж болзошгүй байна. Энэ тухай «Оксфам» гэдэг олон улсын буяны байгууллагын мэдээлэлд дурджээ.
Сүйрэлд өртөж болзошгүй орнуудын тоонд Чад, Буркина-Фасо, Мали, Мавритани, Нигер болон Сенегал улсын хойд хэсэг багтаж байна. Эдгээр оронд сая гаруй хүүхэд өлсөн туйлдаж байгаа тухай баримтыг тус байгууллагын мэдэгдэлд дурджээ.
Энэ удаагийн хүнсний хямрал нь ган гачиг, хүнсний бүтээгдэхүүний хэт өндөр үнэ, ядуурал болон бүс нутагт байнга өрнөдөг зөрчил тэмцэлдээнээс үүдэлтэй юм.
«Оксфам» байгууллагын Баруун Африкийн салбарын захирал Мамаду Битие ярихдаа «дэлхийн хамтын нийгэмлэг цаг алдалгүй арга хэмжээ аваагүй учраас өнгөрсөн жил Хойд Африкт байдал хэрхэн хүндэрснийг бид бүгд мэдэж байгаа, харин одоо даруйхан хөдөлж эхэлвээс сая сая хүний амийг аврах боломж байна» гэдгийг онцлон тэмдэглэжээ. Одоогоор Сахелийн бүсийн ард иргэдэд нийтдээ 37 сая орчим долларын хүнсний тусламж шаардлагатай байна.
Б.Адъяахүү
МОНЦАМЭ