Өөрсдийн баталсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахдаа туйлын хойрго УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганаар нэг хоригийг туйлын чих зөөлнөөр хүлээн авсан нь ховор тохиолдол байв. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд манай танай гэж талцалгүй 100 хувийн саналаар хүлээн авсан юм. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх, нарийндаа бол авлига, хээл хахууль, хүнд суртал, төрийн мөнгөөр гэнэт баяжиж тэрбумтны тоонд орохоос сэргийлсэн энэ хуулийг эрхэм гишүүд шинэ оны дараахан батлахдаа өөрсдийнхөө бүрэн эрхийг өндөрлөсний дараа буюу долдугаар сарын 15-наас үйлчлүүлэх жижигхэн “заль” зохиосон нь Ерөнхийлөгчийн хараанд өртчихсөн. Уг нь хуулийг анх батлахдаа Х.Тэмүүжин нарын гишүүд тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ гэснийг дийлэнх гишүүн хүлээж авалгүй хойш татчихсан юм. Олон улирсан хашир гишүүд “хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах бэлтгэл ажлыг хангахад хугацаа хэрэгтэй шүү дээ” гэж аргадсаар арагш нь болгочихсон хэрэг.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч баталсан хуулийнхаа хэрэгжилтийг өөрсдөөсөө эхлэхийг гишүүдэд санал болгож хуулийн мөрдөгдөж эхлэх хугацааг тавдугаар сарын 1-нээс болгон нашлуулъя гэснийг гишүүд тийнхүү нэгэн дуугаар зөвшөөрсөн юм. Сонирхлын зөрчлийн хуулийн хэрэгжилт наашилна гэдэг нь авлигыг шахах хугацааг наашлуулна гэсэн үг л дээ. Хоёр сар хагасын өмнө ч гэсэн төрийн албаныхан сонирхлын зөрчлөө хумиж гэмээнэ хугацаа алдах тусам тосны толбо шиг нүүн томорч буй авлига хэмээх хорт зуршлыг дарж авахад хэрэг болох юм даа. Төрийн албан хаагчдын арми жилээс жилд нэмэгдэж 200 мянга дөхсөн нь сонирхлын зөрчил бүхий алба ажил, орон тоо олширч, баланд шунах зөгий шиг хүн дурламаар амттай орон зай болсныг илтгэдэг. Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг ихээхэн бууруулж байгаа үзүүлэлт бол авлига. Дэлхийн 186 орноос энэ талаараа Монгол Улс 120-д “давхиж” яваа нь “муугүй” үзүүлэлт. Энэ үзүүлэлт арагшлаад, баян ходоод руу дөхөөд байвал тухайн улс авлигын балчигт шигдээд л байна гэсэн үг. Манай одоогийн байдал ерөнхийдөө тийм хандлагатай байгаа. Харин Сонирхлын зөрчлийн хууль үйлчлээд эхэлбэл ядахдаа 100-гаас дотогш байр руу дөхнө гэдгийг хуулийг батлуулсан гишүүд хэлж байсан.
Сая сая төгрөг халаас руу чихэхийг авлига гэж үзвэл бас явцуу болно. Авлигын хэлбэр ямар ч байж болно. Манай эрхэм гишүүд сонгогчдыг авлигадах ажлыг хамгийн сайн хийж сурсан хүмүүс. Сонгууль дөхөөд ирэхээр ааш ааль нь наалинхайтаж, их л өглөгч бийлэгжүү болох атлаа сонгогдоод авахаараа хурдан унааныхаа тоосоор булаад хэл чимээгүй алга болдог нь дээд хүрээнийхний доодсоо хахуульдах сонгодог жишээ. Чухамхүү энэ аргаа хэрэглэх гэж хуулийн үйлчлэх хугацааг долдугаар сарын 15 болгож байгаад Ерөнхийлөгчийн хоригт баригдахаараа их л эелдэгээр наашлуулсан хэрэг. Сонин содон авлига бас байна. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмүүлэхээр үе үе жагсаал цуглаан үүсгэж, инфляцаар хариуг бариулдаг МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар өнгөрсөн шинэ жилээр МАН-ын” Алтан сарнай” шагналын эзэн болж олны нүдийг орой дээр нь гаргасан. Чухамхүү эрх баригчидтай үзэлцэж, “хөдөлмөрчин” олныхоо төлөө тэмцэгч маань юугаа бодож нэг намын алтан сарнай тэвэрсэн ч юм билээ.
Сонирхлын зөрчлийн хуулиар төрийн албан тушаалтан, төрийн тодорхой чиг үүргийг шилжүүлэн авч хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагууд, төрийн өмчит компаниудын ажилтныг нийтийн албан тушаалтан гэж нэрлэхээр болж байгаа. Төрийн нэрээр далайлгаж, жирийн иргэдийг айлган сүрдүүлж авлига хээл хахууль руу чирдэг тэр эрхмүүд тавдугаар сараас эхлэн нийтийн төлөө үйлчилдэг албан хаагчид болно. Төр гэхээр далдирч, төмөр нударгаас нь сүрдэж ирсэн иргэд өөрийнх нь татварын мөнгөөр цалинжаад өөрт нь үйлчлэх ёстой нийтийн албаны ажилтантай ижил төвшинд харилцэх үүд үүгээр нээгдэнэ. Төрийн нэрээр түрж түрийвч хэтэвчээ түнтийлгэх явдал шингэрч нийтийн төлөө зүтгэдэг нэгэн болсноор цалинтай ажлынхаа төлөө үйлчлүүлэгчээсээ давхар хөлс нэхдэг нь цэгцрэх гэж байна.
“Нийтийн албан тушаалтанд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн орон нутгийн өмчийн болон төрийн орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу, эсвэл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтныг ойлгоно” гэж хуульд тусгажээ. Дээхнэ үедээ төрийн нэрээр буу тулгаж, хөдөө гадаа цөлж, хожмоо мөнгө төгрөг, хээл хахууль нэхэн дарамтлагсдын зэвсэг болсон “төрийн алба” хэмээх хөндий хүйтэн үг Сонирхлын зөрчлийн эсрэг хууль үйлчилмэгц халагдана. Тиймд нь ч гишүүн Х.Тэмүүжин уг хуулийг эрх мэдэлтнүүдийн зан авирыг өөрчлөн зөөллөж чадах хууль хэмээн тодотгож байсан юм.
Хариуцлагын тогтолцоо нь туйлын бүрхэг байсан төрийн албаныхан албан тушаалаа ашиглан анх удаа хэрэг үйлдвэл албан тушаал бууруулах, давтан үйлдвэл албан тушаалаасаа чөлөөлөгдөх гээд шат дараалсан арга хэмжээ авахуулахаар болоод байна. Нийтийн албанаас чөлөөлөгдсөн хойноо ч тодорхой хугацаанд албан тушаалаар олж авсан нэр хүнд, нөлөө, харилцаагаа ашиглан бусдаас давуу байдал олж авах боломжийг энэ хууль бас хязгаарлаж өгнө.
Юутай ч эрхэм гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар авлигыг шахаж, нийт ийн албаныхны аашийг зөөлрүүлэх хугацаа наашиллаа.
Д.ОЮУНЦЭЦЭГ