Японд есөн магнитутын хүчтэй газар хөдлөлт, цунами болсноос хойш нэг жил өнгөрчээ. Ням гаригт Японы Иваки хотын оршин суугчид лаа асааж, байгалийн гамшгаас болж амиа алдсан дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд эрэгт болсон газар хөдлөлт, цунамигийн дараа 16.000 орчим хүн амиа алдсан юм. Газар хөдлөлтийн дараа Фукушима Дайчи АЦС-ын хөргөлтийн систем доголдон реакторуудад хэд хэдэн удаа дэлбэрэлт болж, цацраг идэвхит бодис алдагдсан. Үүнээс болж ойролцоох суурингуудаас олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм. Газар хөдлөлт болсон цагт буюу Японы цагаар 14 цаг 46 минутад гашуудлын ёслолд оролцсон иргэд нэг минутын турш дуугаа хураажээ.
Токио хотын үндэсний театрт болсон гол ёслолын ажиллагаанд Японы цог жавхлант эзэн хаан Акихито, түүний гэргий Мичико, ерөнхий сайд Ёшихико Нода нар оролцсон байна. Акихито хэлэхдээ "Хүчтэй газар хөдлөлт, цунами болсноос хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ, олон мянган хүн нас барж, олон хүн сураггүй болсон, бид байгалийн гамшгийг мартахгүй, аврах ажиллагаанд оролцож яваад амиа алдсан албан хаагчдыг, сайн дурынхныг бид хэзээ ч мартахгүй" гэжээ. Харин ерөнхий сайд Нода сэргээн босгох ажлыг эрчимтэй хийхээ амласан байна.
Өнгөрсөн онд болсон газар хөдлөлтийн төв Токио хотоос 400 км зайд байсан. Газар хөдлөлтийн дараахан үүссэн асар том давалгаа замдаа таарсан байшин барилга, машин, усан онгоц гээд бүхнийг урсгасан юм.
Энэхүү байгалийн гамшгаас болж 15.800 хүн амиа алдсан бөгөөд 3.000 гаруй хүн сураггүй болсон байна. Хэдийгээр барилгын нуранги, хог хаягдлын ихэнхийг цэвэрлээд байгаа ч сэргээн босгох ажил удаашралтай явагдаж байгааг хэлэх хүн олон байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Фукушима Дайчи АЦС-ын аюулыг арилгахад 30-40 жил шаардагдах юм байна. Японы эрх баригчдын мэдээлснээр 10 гаруй жилийн хугацаанд сэргээн босгох ажилд 23 триллион йен зарцуулагдах юм байна.
Э.АМАР