Өнгөрөгч бямба гаригийн өглөө Словакийн зүүн хэсэгт байдаг Красна Гуорка цайзад гал гарчээ. Кошицкий мужийн Рознава хотын ойролцоо байдаг энэ цайзад хуурай өвс шатсанаас болж гал гарсан байж магадгүй байна. Галыг унтраахын тулд ойролцоох мужуудаас гал унтраах ангиудыг дууджээ. Цайзын дээрээс нисдэг тэргээр ус цацсан байна.
Эртний барилгын модон дээвэр тэр чигтээ шатсан бөгөөд барилгын дотоод хэсэг ч эвдэрч сүйдсэн гэж албаны хүн мэдэгджээ. Красна Гуорка цайз 14-р зууны үед баригдсан байна. Энэ цайзыг худалдааны замыг хамгаалах зорилгоор барьж байжээ. Язгууртнуудын эзэмшдэг байсан энэ цайзыг сэргээн засварлаж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нээгээд байсан юм.
11-12 насны хоёр хүүхэд цайзын хажууд тамхи татах гэж байгаад гал алдсанаас хуурай өвс шатаж, улмаар цайзад гал гарсан байж магадгүй талаар цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ. Хүүхдүүдийг шалгаж байгаа ч Словакт 15 –аас доош насны хүүхдэд ял оноодоггүй юм.
Словакийн үндэсний Музейгээс мэдээслнээр цайзад байсан уран зураг гэх мэт түүхийн дурсгалт зүйлсийн 90 хувийг галаас хамгаалж чаджээ.
Э.АМАР