НҮБ, Арабын Лигийн тусгай төлөөлөгч Кофи Аннан Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадтай уулзсанаас хэдхэн цагийн дараа буюу Хомз хотын нэгэн дүүрэгт хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 45 хүн амь алагдсан гэж сөрөг хүчний идэвхтнүүд мэдээлсэн байна. Сирийн Хувьсгалт Зөвлөлийн төлөөлөгч Хади Абдаллагийн хэлснээр Сирийн армийн албан хаагчид тэдгээр хүмүүсийг бүгдийг нь хутгалан хөнөөж, цогцсыг нь шатаажээ. Гэхдээ Сирид идэвхитнүүдийн болон засгийн газрын өгч байгаа мэдээллийг үнэн эсэхийг нь эцсийн байдлаар баталгаажуулахад хүндрэлтэй байгаа. Учир нь Сирийн удирдлагууд гадны сэтгүүлчдийн ажиллагаанд хатуу хориг тавиад байгаа юм. Кофи Аннан Сирид ажиллах хугацаандаа энэ улсын удирдлагуудад хандан гал зогсоож, баривчлагдсан хүмүүсийг суллан, олон улсын тусламжийн байгууллагуудад тусламж хүргэх зөвшөөрөл олгохыг санал болгожээ. Тэрээр Ассадтай хоёр дахь өдрөө уулзсаныхаа дараа нөхцөл байдал хүнд хэцүү байх төлөвтэй байна, гэхдээ бид итгэл найдвараа алдах ёсгүй гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Аннан түүнчлэн улс төрийн хэлэлцээг эхлүүлж , ард түмний шаардлагыг авч хэлэлцэхийг уриалжээ. Гэхдээ Ассад түүний саналыг хүлээж авсан нь тодорхойгүй байна.
Сирийн эрх баригчид аллага хүчирхийлэлд террорист бүлгүүд буруутай хэмээн мэдэгдэж байгаа ч энэ улсын удирдлагууд Ассадын дэглэмийн эсрэг бослого гаргасан иргэдийнхээ тэмцлийг зогсоохын тулд цэрэг армийнхаа хүчийг ашиглаж байгаа юм.
Ням гаригийн өглөө Сирийн засгийн газрын хүчнийхэн армиас гарч босогчидтой нэгдсэн хүмүүстэй ширүүн тулалдсан байна. Хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр Идлиб хотод 19 хүн амь үрэгджээ. Хүний эрхийн бүлгийн мэдээлснээр Сирийн аюулгүйн хүчнийхний харгис ажиллагаанаас болж сүүлийн 12 сарын хугацаанд 9.000 гаруй хүн амь насаа алдсан байна.
Өнгөрсөн онд Тунис, Египет, Ливи, Йемен зэрэг улсын иргэд жагсаж, улс орноо олон жил захирсан удирдагчдаа төрийн эрхнээс буулгасан. Тэгвэл 2000 оны долдугаар сард Сирийн ерөнхийлөгч болсон Башар Ал Ассад санамсаргүй тохиолдлоор ерөнхийлөгчийн суудалд суужээ. Учир нь түүний ах Базил автын ослоор нас барсны дараа эцэг Хафез Ассад Башарыг залгамлагчаа болгохоор шийдсэн байна. Ассадын гэр бүлтэй ойр байсан хүний хэлснээр Башар улс орноо удирдан авч явах тал дээр сул дорой нэгэнд тооцогддог байжээ.
Сирийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Абдел Халим Хаддам ярихдаа "Ах Базил нь түүнийг дорд үздэг байсан, эцэг Хафез том хүү Базилдаа илүү анхаарал хандуулдаг байсан" гэсэн байна.
Хафез Ал Ассад 2000 онд нас барсны дараа Башар Сирийн ерөнхийлөгч болж, улс орноо 29 жил захирсан эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр болсон юм. Башарын авга ах Рифаат Ассад 1984 онд цэргийн эргэлт хийх гээд бүтэлгүйтсэнийхээ дараа цөлөгдөж байжээ. Тэрээр Башарыг төрийн үйл хэргийг авч явах чадваргүй хүн гэж хэлсэн байна. Рифаат ярихдаа "Тэр бол эцгээсээ тэс өөр хүн, Хафез Ал Ассад бол жинхэнэ удирдагч хүн байсан, түүний чадвар Башарт байхгүй, тэрээр удирдагч гэж харагдаж байгаа ч үнэндээ тэрээр одоогийн дэглэмийн гол албан тушаалтнуудын шийдвэрийг л дагадаг" гэжээ. Сирийн дэглэм солигдсоноор Ассадын гэр бүлийн ноёрхол эцэс болоод зогсохгүй одоогийн улс төр, цэрэг армийн эрх мэдэлтнүүд ч огцорно. Ийнхүү Сирийн төрийн эрхэнд байгаа хүмүүсийн гол сонирхол ямар ч үнээр хамаагүй дэглэмээ авч үлдэх юм. Башар Ал Ассад өөрчлөлт шинэнчлэлт хийнэ хэмээн олон удаа амласан. Гэвч түүний тэрс үзэлтнүүдийг шоронгоос суллаж, хэвлэл мэдээллэлд тавьдаг зарим хориг цээрүүдийг цуцалсан зэрэг алхмууд нь ард түмний шаардлагыг хангаж чадаагүй юм. Жагсаал цуглаан хийж байгаа иргэд нь аюулгүйн хүчнийхний гарт амь үрэгдэж байгаа энэ үед санамсаргүй байдлаар Сирийн ерөнхийлөгч болсон Башар Ал Ассад олон улсын тавцанд улам ганцаардаж байна. Түүнийг Каддафитай адил хувь заяа хүлээж байгаа юу гэдгийг таахад арай эрт байна.
Э.АМАР