Хятадын Бээжин хотод амьдардаг эдгээр ах дүүс хүнсний ногоог зөвхөн хоол хүнсэндээ хэрэглэдэггүй. Тэд лууван гэх мэтийг ашиглан хөгжим тоглодог байна. Нан Вэйдон төмсөнд нүх гаргаж, үлээвэр хөгжим болгон хувиргаж чаддаг. Тэрээр ярихдаа "Хүнсний ногоонд агуулагддаг ус ууршвал хөг авиа илүү чанга буюу хэвийн хэмжээнээс хэтэрдэг, эсвэл хөггүй болдог, тиймээс бид аль болох их ус агуулдаг хүнсний ногоо сонгодог, тэдгээр нь хатуу, бат бөх байх хэрэгтэй, мөн олон хоног хадгалсан ногоог хэрэглэж болдоггүй, учир нь их зөөлөрсөн байдаг учраас авиа гаргахад хүндрэлтэй байдаг" гэжээ.
Хөдөө өссөн тэдэнд аав нь хөгжим тоглохыг зааж сургасан байна. Харин хоёр жилийн өмнө ах дүүст хүнсний ногоо ашиглан хөгжим тоглох санаа төржээ. Түүнээс хойш Нан Вэйдон, Нан Вэйпин нар хулс модыг лимбэ, төмсийг шүгэл болгох гэх мэтээр олон зүйлийг туршдаг болсон байна.
Нан Вэйпин ярихдаа "Энэ лууванд гаргасан нүх нь гүн байх тусам дууны төвшин бага байна, харин нүх нь гүехэн байх тусам илүү чанга дуу авиа гарна, мөн нүхний диаметрийн хэмжээнээс ямар дуу авиа гарах нь хамаарна, харин жууцайгаар энэ хөгжмөө чимэглэсэн, би үүнийг Хятад бишгүүрийн ажиллах зарчим дээр үндэслэж хийсэн" гэжээ.
Хөгжимчин ах дүүс Хятадын лимбэний аяас эхлээд орчин үеийн поп, ардын аяыг тоглодог бөгөөд авьяастан шалгаруулах тэмцээнүүдэд оролцож мөнгө олдог байна. Тэд хүнсний ногоо ашиглан илүү боловсронгуй, сайн дугаралттай хөгжмийн зэмсэг бүтээхээр шаргуу ажиллаж байна.
Э.АМАР