Хятадын Вукан тосгоны оршин суугчид эрх баригчдынхаа шударга бус үйл ажиллагааны эсрэг тэмцсэний дүнд ялалт байгуулжээ. Тэгвэл Хятадын ард иргэд нэгдэн тэмцэж, нийгэмд томоохон өөрчлөлт хийх боломжтой юу гэдэг талаар CNN агентлагийн олон улс судлаач Фарийд Закариа тайлбар өгч байна.
Хятад, сонгууль гэдэг хоёр үгийг та нэг дор бараг сонсоогүй биз ээ. Америк, Франц болон Египетэд ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Тэгвэл энэ жил Хятадын удирдлагууд солигдоно. Жи Жинпин гэх мэт урьдаас шилж сонгогдсон хүмүүс албан тушаалдаа очно. Тэгвэл Хятадад өнгөрсөн долоо хоногт "жинхэнэ" сонгууль болсон байна. Сонгогчид ардчилсан зарчмаар саналаа өгчээ. Сонгуулийн дүн ч тодорхой гарсан байна. Энэ сонгууль Вукан тосгонд болсон юм. Энэ бол Хятадын зүүн өмнөд хэсэгт орших жижиг суурин. Одоогоос хэдэн сарын өмнө энэ тосгоны оршин суугчид эрх мэдэлтнүүд газрыг нь хүчээр булаан авч байгааг эсэргүүцэн жагссан. Хятадад авилгад идэгдсэн төрийн албан хаагчид иргэдийн хувийн эзэмшлийн газрыг хүчээр булаан авч, хөрөнгө чинээтэй хүмүүст болон компаниудад өндөр үнээр зарах нь элбэг байдаг. Тэгвэл энд иргэд ч мөн эрх ашгийнхаа төлөө жагсах олонтоо юм. Зөвхөн Вукан тосгонд жагсаал болдоггүй. Хятадын бусад муж, хотуудад жил бүр олон мянган удаа жагсаал болдог байна. Нийт жагсаалын гуравны хоёр нь газрын маргаанаас үүддэг гэнэ. Харин Вукан тосгонд болсон жагсаал бусдаас юугаараа ялгаатай вэ? Энэ тосгоны иргэд жагсаал тэмцлээ зогсоогоогүй, эрх баригчдад бууж өгөөгүй ээ. Тэд зохион байгуулалттайгаар жагсаж, иргэдийн газрыг булаан авсан хэрэгт буруутай албан тушаалтнуудыг хөөн гаргасан. Харин орон нутгийн эрх баригчдын хариу үйлдэл гэнэтийн байсан юм. Гуандон мужийн Коммунист намын нарийн бичгийн дарга Вань Янь Вукан тосгоны иргэдийн шаардлагыг хүлээн авчээ. Үүний дүнд фермерүүдийн газрыг эргүүлэн өгч, баривчлагдаад байсан идэвхтнүүдийг суллан, сонгуулиа зохион байгуулах боломжийг тосгоны иргэдэд олгосон байна. 6.000 орчим оршин суугч сонгуульд саналаа өгчээ. Орон нутгийн болон барууны сэтгүүлчдэд сонгуулийг сурвалжлахыг зөвшөөрсөн байна. Сонгуульд жагсаал тэмцэлд манлайлан оролцсон хүмүүс ялалт байгуулжээ. Тэгэхээр Хятадад ардчиллыг хөгжүүлэх боломжтой байж магадгүй гэсэн найдвар төрж байна. Вукан нь одоо бусад тосгон суурин газруудын хувьд үлгэр жишээ болж байна. Магадгүй Вуканы иргэдийн тэмцлээс урам зориг авсан иргэд жагсаж, Хятадын бусад мужуудад бослого гарвал энэ улсын эрх баригчдын хувьд хүндхэн нөхцөл байдал үүсч магадгүй. Бослого тэмцэл хүрээгээ тэлж, томоохон ардчилсан хөдөлгөөн болж хувирахыг ч үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ энэ нь ойрын хугацаанд болохгүй. Төвдүүдийн жишээнээс аваад үзэхэд Дундад улсын удирдлагууд эрх мэдэл, нэр хүндэд нь заналхийлсэн хэнд ч төмөр нүүрээ харуулж чадна. Жагсаал цуглаан гарах магадлал өндөртэй байдаг тосгодыг мужийн удирдлагууд бүрэн хянадаг. Тэд маш их эрх мэдэлтэй байдаг байна. Тиймээс тэд аливаа асуудал дээр бие даасан шийдвэр гаргадаг. Гэхдээ Хятадын удирдлагууд бүх шатанд хатуу хяналт тавьдаг. Бээжингийн төвд Тианмений талбайд жагсаал хийхээр оролдвол бүтэлгүйтэх нь бараг тодорхой. Харин нэг боломж байгаа нь харагдаж байна. Энэ оны сүүлээр Хятадын удирдлага солигдох процессыг анхааралтай ажиглах хэрэгтэй. Хамгийн өндөр албан тушаалд очих хүний нэр бараг тодорхой болоод байгаа. Гэхдээ мужийн захирагч Ван Янь гэх мэт өөрчлөлт шинэчлэлт хийх хүсэлтэй хүмүүс Хятадыг үндсэндээ удирддаг гэж хэлж болох есөн гишүүнтэй улс төрийн товчоог бүрдүүлбэл зарим хатуу хяналтууд үгүй болж магадгүй. Вукан тосгоныхны ялалт сайн хэрэг. Гэвч нэг зүйлийг санах хэрэгтэй. Өнөөдөр Хятадын нийгэмд доороос дээш чиглэлтэй өөрчлөлт буюу энгийн ард иргэд томоохон өөрчлөлт хийх магадлал тун бага байна. Хэрэв өөрчлөлт хийгдэх ёстой л бол энэ нь дээрээс доош чиглэсэн байх болно. Өөрөөр хэлбэл өөрчлөлт шинэчлэлт хийх эрх мэдэл өндөр албан тушаалтнуудад л байна.
Э.АМАР