АНУ-ын Нью-Жерси мужийн Моунт Олив хэмээх жижиг хотын сонинд мэдээлснээр тус хотын уугуул, ахлах сургуулийг 1985 онд төгсөгч Жон Мартин Кийн хамгийн сүүлд Монгол улсын Дархан хотоос энэ оны 1 сарын 6-ны өдөр цахим захидал илгээснээсээ хойш сураггүй болсон байна.
Жон Мартин Кийн 45 настай, Агаарын Хүчинд алба хааж байсан бөгөөд Тайванд эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад Монголоос бизнесийн санал авч, Дархан хотод нүүж очжээ. Ээж нь түүнийг барьцаалагдсан байх вий хэмээн эмээж Төрийн Департамент болон Монгол, Хятад дахь Элчин сайдын яамдыг сайтар идэвхтэй ажиллахыг шаардаж байгаа аж.
Монгол дахь ЭСЯ-ны консул Алисса Бибб “Яг одоо бид Монголын холбогдох хүмүүсээс Кийнийг Монголд байгаа эсэхийг тодруулж байна. Ер нь энэхүү хэрэгт маш сэжигтэй олон зүйл бий. Бид ажилласаар байгаа” хэмээн Кийний эхэд мэдээлжээ. Кийний дунд сургуулийн найзууд Фэйсбүүкээр аян эхлүүлж, андыгаа хайж байгаа гэнэ. Вашингтоноос манай сурвалжлагч М.Саруул-Эрдэнийн ирүүлсэн эл мэдээллийг бид тодруулахаар Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд хандсан боловч «Олон нийттэй харилцах албаны ажилтан эзгүй учир маргааш мэдээлэл ав» гэсэн хариултыг хамгаалалтын албанаас нь өгсөн юм. Харин Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газарт энэ талаар мэдээлэл байхгүй байв. Уг асуудлын талаар эргэн мэдээллэх болно.