logo
Б.Номинзул бүсгүй гартай боллоо

Б.Номинзул бүсгүй гартай боллоо

2012/03/15
Оюутны өвлийн амралтаар нутаг руугаа явж байсан Б.Номинзул бүсгүй согтуу жолоочийн буруутай үйлдлээс хээр хаягдаж, хоёр гараа хөлдөөн тайруулжээ. Энэ үед оюутан бүсгүй бие давхар байсан байна.
Хоёр гараа тайруулсны улмаас долоон сартай хүүхдээ өсгөх, өөрийгөө хооллож тэжээх ямар ч боломжгүй болсон тул бусдаас тусламж эрж олон хүнд хандсаны эцэст НХХ-ийн сайд Т.Ганди түүнд туслан гартай болгожээ. Нэг ч гэсэн эмэгтэй үр хүүхдээ өөрөө өсгөж, бусдын адил ажил хөдөлмөр эрхлэн хэнээс ч дутуугүйгээр авч явахыг хүсч Б.Номинзулд хиймэл гар хийлгэх асуудлыг сайд Т.Ганди хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хэд хэдэн байгууллагад хандан уламжилсан байна.
Сайдын эл хүсэлтийг Улаанбаатар дээд сургуулийн захирал Чой Ки Хо, БНСУ-ын “Хайрын будаа” ТББ, Солонгосын ядуу иргэдийг дэмжих нийгэмлэг, Ионсей Их сургуулийн Шинчон Каннам Северанс эмнэлгээс тус тус дэмжиж Б.Номинзулд хос хиймэл гар хийж өгөхөөр болжээ. Энэ буяны үйл ажиллагаанд нийтдээ 20 гаруй сая вонн зарцуулагдаж байгаа юм байна.
Өдгөө Б.Номинзул БНСУ-д Шинчон Северанс эмнэлэгт хэвтэн хиймэл гартайгаа ажиллаж сурахаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна.
Н.Туяа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш