УИХ-ын намрын чуулганаар баталсан Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ээлжит бус чуулганаар баталсан Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейханаас тодрууллаа.
-Тэтгэврийн зөрүүг арилга¬хаар хуульд өөрчлөлт оруулсан. Энэ дээр бас нэмж анхаарах асуудал бий гэсэн. Ямар асуудал байгаа вэ?
-УИХ-ын ээлжит бус чуулганаар Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Энэ хууль гарснаар 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 80 гаруй мянган ахмад, 1995 оноос хойш гарсан ч 1995 оны цалингийн жишгээр тэтгэврээ тогтоолгосон 80 гаруй мянга, нийт 163 мянган иргэний тэтгэврийн зөрүүний асуудал шийдэгдсэн. Энэ хуулийг тавдугаар сарын 1-нээс мөрдөнө. Цаашдаа жил бүр Засгийн газраас тэтгэврийн хэмжээг индексжүүлэх байдлаар явж нэлээн хэдэн жил үргэлжлэх юм. Тэтгэврийн хамгийн доод хэмжээ өнөөдөр 105 мянган төгрөг байгаа. Энэ хэмжээ 2 дугаар сарын 1-нээс 35 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 5 дугаар сарын 1-нээс дунджаар 23 хувиар өсч, тэтгэврийн доод хэмжээ 180-190 мянган төгрөг болох юм. Нөгөө талд нь цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2010 онд өөрчлөлт оруулан, тэтгэврийг цалингийн 60 хувиар тогтоодог байсныг 80 хувь болгож нэмэгдүүлсэн. Тэтгэвэр тэтгэмжийг Цэргийн сангаас олгохыг Нийгмийн даатгалын сангаас олгоно гэснээс болж бэрхшээл учирч байгаа. Энэ асуудлыг судалж байгаа. Удахгүй хуулийн төсөл өргөн барьж шийдүүлнэ.
-Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгийг 7 дугаар сарын 1-нээс зогсоож, Халамжийн тухай шинэ хуулийг мөрдөнө. Энэ хуулиар амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхөд мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Халамжийг хүн бүр хүртэж хавтгайрч байна гэсэн шүүмжлэл олон жилийн туршид асуудал болж ирсэн учраас УИХ-ын намрын чуулганаар Халамжийн тухай хуулийг баталсан. Гол нь халамжийг зорилтот бүлэг рүүгээ чиглүүлэх зорилготой юм. Өнөөдөр өрхийн орлого, зарлагыг тодорхойлох ажлыг улс даяар хийж байна. Үүний дараа өрхийн орлого амьжиргааны түвшингээс доогуур өрхөд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгох юм. Насанд хүрсэн хүнд 7000, хүүхдэд 10 мянган төгрөг олгохоор болж хөрөнгийг тооцсон.
-Ажил хийгээгүй ч юм уу, аль эсвэл ажил хийж байсан ч Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэдэг үндэслэлээр тэтгэврээ тогтоолгож чаддаггүй олон иргэн байдаг. Тэдний асуудлыг мөн энэ хуулийн хүрээнд зохицуулсан гэсэн. Яг ямар байдлаар ийм иргэд рүү хандсан зохицуулалт тусгаж өгсөн юм бэ?
-Тэтгэвэрт гарч чадахгүй байгаа олон иргэн бий. Халамжийн хууль ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжихээр тэдгээр иргэд халамжийн тэтгэмж зохих хэмжээгээр авах эрхтэй болно. Эмэгтэйчүүдийн хувьд 55 нас хүрсэн, эрэгтэй нь 60 нас хүрсэн. Ажил хийгээгүй, Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй боловч халамжийн тэтгэмж авна гэж ойлгож болно.
-Эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж байгаад баталж чадалгүй завсарласан. Хуулийн төслийг хаврын чуулганаар баталж чадах уу?
-Олон хүүхэдтэй өрхийг дэмжих, Монгол Улсын хүн амыг өсгөх бодлогын хүрээнд эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэ¬лэлцсэн ч баталж чадаагүй. Төсөлд зааснаар гурван хүүхэдтэй эхэд 70 мянган төгрөгийн, дөрвөн хүүхэдтэй эхэд 105300 таван хүүхэдтэй эхэд 140400, зургаан хүүхэдтэй эхэд 175500, долоон хүүхэдтэй эхэд 210600, найман хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 280 мянган төгрөгийн урамшууллыг сар бүр олгохоор хуулийн төсөлд тусгасан. Энэ нь нийгэмд маш их хүлээлт үүсгэж байгаа. Тэгэхээр хаврын чуулганаар хамгийн эхэнд хэлэлцээд баталчих болов уу гэж найдаж байна.
Ш.Эрдэнэ
МОНЦАМЭ