Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Засгийн газрын урилгаар 2012 оны 3 дугаар сарын 10-15-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Ерөнхий сайд С.Батболд 12-ны өдөр Японы Угсаа залгамжлах Хунтайж Нарухитод бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нодатай албан ёсны хэлэлцээ хийв. Ерөнхий сайд С.Батболд айлчлалынхаа үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Ёкомичи, Зөвлөхүүдийн Танхимын дарга К.Хирата нарт бараалхаж, мөн Осака хотод зочилж, Монгол Улсын Ерөнхий Консулын газрын нээлтийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байна. Талууд Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан баримт бичгүүдийн үзэл санаа, хоёр орны хооронд тогтсон итгэлцэл, найрамдалт харилцааг үндэс болгож, энэхүү айлчлалын дүнгээр доорхи хэвлэлийн хамтарсан мэдэгдлийг гаргав.
1.Японы тал Япон Улс нь Монгол Улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн болон “эртний хийгээд шинэ хөрш орон” болох Монгол Улсын ардчилсан хөгжил нь Монгол Улсын хувьд төдийгүй Япон, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Монголын тал Япон Улс нь нийтлэг үнэт зүйл бүхий уламжлалт найрсаг харилцаатай орон бөгөөд Монгол Улсын гуравдахь хөрш орнуудаас анхлан “Стратегийн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж буй чухал түнш орон болохыг мэдэгдэв.
2.Японы тал Зүүн Японы байгалийн гамшгийн үеэр Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлсэн сэтгэл санаа, эд материалын элгэмсэг тусламжид дахин талархал илэрхийлэхийн сацуу олон нийтэд нээлттэйгээр сэргээн босголтын ажлыг улам бүр эрчимжүүлэх, сэргээн босголтын ажлыг цаашид Японы эдийн засгийг бүхэлд нь сайжруулах хөшүүрэг болгон ажиллах шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв. Монголын тал Зүүн Японы байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд гүн эмгэнэлээ дахин илэрхийлэхийн сацуу Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлсэн дэмжлэг нь Монголын ардчилал, шинэчлэлийг анхнаас нь 20 жилийн турш тууштай дэмжиж ирсэн Япон Улсын дэмжлэгт нэн талархаж буйн илэрхийлэл болохыг тэмдэглэж, Япон Улс сэргээн босголтыг богино хугацаанд хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
3.Талууд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа найрсгаар хөгжиж байгааг харилцан нотлохын хамт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй 2012 оноос дараах 4 баганад суурилан хоёр орны харилцааг шат ахиулж, гадаад бодлогын нийтлэг зорилт болох 2010 оны “Стратегийн түншлэл”-ийн мэдэгдлийн бодит хэрэгжилтийг улам эрчимжүүлэхээ харилцан нотлов.
(1)Стратегийн түншлэлийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх нь
•Талууд энэ оны эхээр Япон Улсын Батлан хамгаалахын сайд Я.Ичикава, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Сайто зэрэг албаны хүмүүсийн Монгол Улсад хийсэн айлчлалын дараахан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсад айлчилснаар 2012 оны эхнээс дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал эрчимжиж, дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой амжилттай эхэлж байгааг сайшаан тэмдэглэв. Талууд цаашид дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг улам нэмэгдүүлэх, түүнчлэн Гадаад харилцааны сайд нарын уулзалт зэрэг гадаад харилцаа эрхэлсэн төрийн төв байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн чухлыг харилцан нотлов. Ялангуяа, хоёр улсын Гадаад харилцааны яамд хооронд хэрэгжүүлж ирсэн Бодлогын зөвлөлдөх уулзалт, Бүс нутгийн асуудлаарх уулзалтуудыг үргэлжлүүлэх, мөн гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын зөвлөлдөөнийг шинээр бий болгох асуудлыг судлах зэргээр олон түвшинд стратегийн яриа хэлэлцээг бэхжүүлж ажиллахаар санал нэгдэв.
•Талууд хоёр орны аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны чухлыг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ энэ оны 1 дүгээр сард байгуулсан “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т тулгуурлан энэхүү салбарын хамтын ажиллагаа, айлчлал солилцоо нь, тухайлбал хоёр яамны удирдлагын түвшний уулзалтууд, анги, салбаруудын айлчлал солилцоог хэрэгжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шинэ шатанд гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ нь “Стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.
•Талууд гадаад бодлогын нэгдсэн зорилтоо “Стратегийн түншлэл” болгон шат ахиулсанаас хойш хоёр улсын засгийн газрын холбогдох байгууллага хооронд бодит хамтын ажиллагааны тогтолцоог шинээр бүрдүүлэх олон төрлийн яриа хэлэлцээ өрнөж буйг өндөр үнэлж, Засгийн газар хоорондын харилцаа холбоог улам бүр нягтруулж ажиллахаар санал нэгдэв.
(2)Эдийн засгийн цогц харилцааг бэхжүүлэх нь
•Талууд “Стратегийн түншлэл”-ийн томъёололд дүйцэхүйц харилцааг хөгжүүлэх үүднээс харилцан ашигтай,бие биенээ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг дахин нотлов. Үүнийг бодитоор хэрэгжүүлэх, хоёр улсын эдийн засгийн харилцааны хөгжлийн нөөц бололцоог илүү нээх үүднээс талууд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах асуудлаархи Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан судалгааны хэсгийн зөвлөмжийг мөн үндэслэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлж, улмаар бэлтгэл уулзалтыг даруй зохион байгуулж ажиллахаар санал нэгдэв.
•Талууд хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх бүтэц болох Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн Худалдаа, хөрөнгө оруулалт, Эрдэс баялгийн асуудлаархи Хамтарсан зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг дахин нотлохын хамт энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй VI Зөвлөлдөх уулзалтыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв.
•Талууд Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр улсын эрх ашигт нийцнэ гэдгийг дахин нотлов.Монголын тал өөрийн орны байгалийн баялаг, эрдсийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эрчимтэй хөгжлийг хангах, улмаар бүс нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэж, энэ салбарт японы байгаль орчинд ээлтэй, тэргүүний техник технологи, ноу-хауг ашиглах, нэмүү өртөг шингэсэн баялаг бүтээхэд Япон Улстай харилцан ашигтай хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ илэрхийлэв. Мөн Тавантолгойн уул уурхайн төсөлд Японы оролцоог хангах бодлогыг баримталж ажиллахаа илэрхийлэв.
•Түүнчлэн монголын тал уул уурхай тойрсон дэд бүтцийг хөгжүүлэхэд японы техник, технологи, хөрөнгийг ашиглаж хамтран ажиллах саналыг тавив. Японы тал монголын талын саналыг чухалчлан анхаарч үзэхээ илэрхийлж,түүний хэрэгжилтийг хангахад монголын тал эрчим хүч, эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын орчноо улам боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
•Монголын тал уул уурхайн үйлдвэрлэлийг дагасан дэд бүтэц, тухайлбал төмөр замын төслийг санхүүжүүлэхэд зориулж, Японы Олон улсын хамтын ажиллагааны Банк /JBIC/ -наас экспортын зээл олгох асуудлыг судалж байгаад талархал илэрхийлээд энэхүү санхүүгийн шинэ хамтын ажиллагааны эхлэлийг бэхжүүлж, зах зээлийн орчин, хөрөнгө оруулагчдийн сонирхлыг татахад анхаарч ажиллахаа мэдэгдэв. Мөн “Шинэ төмөр зам”, “100 мянган айлын орон сууц”, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд Япон Улсын Засгийн газрын самурай бондыг ашиглах хүсэлтээ японы талд илэрхийлэв. Японы тал үүнийг анхааралдаа авч,хоёр тал энэ асуудлаарсанал солилцож ажиллахаар тогтов.
•Монголын тал Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн Албан ёсны тусламж нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэхийн сацуу Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжлийн шатанд гарч байгаа өнөө үед ч Япон Улсын тусламж дэмжлэг чухал ач холбогдолтой хэвээр болохыг тэмдэглэв. Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн хөнгөлөлттэй зээлийн төсөл, Улаанбаатар хотын Гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг сайжруулахад зориулсан буцалтгүй тусламж, Соёлын өвийн төвийн шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулахад зориулсан соёлын буцалтгүй тусламж болон Төслийн бус буцалтгүй тусламжийн Ноот бичиг, мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас экспортын зээл авах, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн хамтын ажиллагааг эхлүүлэх тухай Сангийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Харилцан ойлголцлын Санамж бичигттус тус гарын үсэг зурсанд Япон Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
•Хоёр тал Японы иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал” төсөл нь хоёр улсын хамтын ажиллагааны билэг тэмдэг болохыг тэмдэглэж, төслийн бодит хэрэгжилтийг хангах үүднээс хүчин чармайлтаа дайчлан ажиллахаар тохиров.
•Монголын тал гүүрэн гарц, автозам, төмөр зам зэрэг дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийг дэмжих боловсон хүчний хөгжил, эрчим хүчний салбар, агаарын бохирдол,дэлхийн дулаарал зэрэг хүрээлэн буй орчны асуудлаар японы талтай хөгжүүлэх хамтын ажиллагаанд ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийлэв.
•Хоёр тал сансрын технологийн салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр санал нэгдэв.
•Японы тал Монгол Улс телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих судалгаа хийж байгаатай холбогдуулан японы системийг мөн хамруулан судлахыг хүсэлт болгож, монголын тал анхааралдаа авав.
•Монголын тал мал аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байгааг дурдаж,үүндЯпоны хөрөнгө, техник, технологийг ашиглаж хамтран ажиллах санал тавив. Монголын талын эл хүсэлтийг японы тал анхааралдаа авч, мал аж ахуй, газар тариалан, ХАА-н салбарын харилцаагаа цаашид ч өргөжүүлэхээ илэрхийлэв.
•Монголын тал Япон Улстай шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглэж, шинжлэх ухаан, техник технологийн мэргэжлээр суралцах оюутан, дадлагажигч нарын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг тавив. Японы тал монголын талын хүсэлтийг анхааралдаа авав.
•Японы тал удахгүй батлагдах “Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн Тусгай хөтөлбөр”-т үндэслэн тогтвортой хөгжлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг тууштай дэмжиж ажиллах, харилцан ашигтай бие биенээ нөхсөн бизнес, хөрөнгө оруулалтаар дамжин хамтын ажиллагааг бэхжүүлэхээ илэрхийлэв.
(3)Иргэд хоорондын солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх нь
•Талууд 2012 онд хоёр талын хамтын хүчин чармайлтаар дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгааг үнэлж, улам нягт хамтран ажиллахаар тогтов. Мөн хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлгүүд болон найрамдлын нийгэмлэгүүд эдгээр арга хэмжээнд идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
•Талууд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хоёр улсын иргэд хоорондын харилцан солилцоо,айлчлал улам идэвхжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Японы тал 2010 онд монголын тал Монгол Улсад зорчих япон иргэдийг визээс чөлөөлөх шийдвэр гаргасныг өндөр үнэлэхийн сацуу Ерөнхий сайд С.Батболдын энэ удаагийн айлчлалын үеэр Осака хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээгдэж байгаад баяр хүргэв. Монголын тал Япон Улсад зорчих монгол иргэдийн визийн нөхцлийг улам хөнгөвчилнө хэмээн найдаж буйгаа илэрхийлэв. Японы тал монгол иргэдийн визийн нөхцлийг улам хөнгөвчлөх асуудлаар цаашид ч үргэлжлүүлэн судалж ажиллахаа илэрхийлэв.
•Японы тал 2009 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд гаргасан Хэвлэлийн хамтарсан мэдэгдэлд тусгасан 3 жилийн хугацаанд 1000 хүүхэд залуучуудыг Япон Улсад хүлээн авч, зочлуулах хөтөлбөрийг дурдсан хугацаанаас нь өмнө хэрэгжүүлж дууссан болохыг мэдээлэв. Мөн монголын тал Зүүн Японы байгалийн гамшигт өртсөн иргэдийг Монгол Улсад урьж айлчлуулах зэргээр сайн санааны солилцоо хэрэгжүүлж ирсэнийг үнэлэхийн зэрэгцээ Зүүн Японы байгалийн гамшгийн дараах Японы сэргээн босголтын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх үүднээс энэ онд хүүхэд залуучуудын солилцооны шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын 180 хүүхэд залуучуудыг өөрийн оронд урих “Бат бөх барилдлага” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Монголын тал Японы хүүхэд залуучуудын солилцооны чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд талууд хүүхэд залуучуудын солилцоог цаашид улам идэвхижүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаар санал нэгдэв.
(4)Бүс нутаг болон олон улсын тавцан дахь асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь
•Талууд Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах нь Монгол, Японы төдийгүй холбогдох бүх улс орны нийтлэг эрх ашигт нийцэхийг тэмдэглэж, Хойд Солонгосын удирдлагын өөрчлөлт зэрэг бүс нутгийн онцлог асуудлаархи хоёр орны ойлголтыг нэгтгэж, энэ асуудлаар үргэлжлүүлэн нягт санал бодлоо солилцож, асуудалд бодитой, зүй зохистой хандаж ажиллахаар санал нэгдэв. Талууд саяхан болсон АНУ, БНАСАУ-ын яриа хэлэлцээний үр дүнг нааштай чухал алхам хэмээн үнэлж байгаагаа илэрхийлэв. 6 талт хэлэлцээ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, цаашид ЗХА-ийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үр нөлөөтэй механизм гэж хоёр тал санал нэгдэв. Монголын тал энэ үйл явцад дэмжлэг үзүүлэх, хувь нэмрээ оруулах эрмэлзлээ илэрхийлж, японы тал үүнийг анхааралдаа авав.
•Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудал зэрэгБНАСАУ, Япон Улсын хоорондыншийдвэрлэгдээгүй маргаантай асуудлуудыгцогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэнЯпон Улсынбайр суурийг Монгол Улс дэмжиж байгаагаа дахин нотлов.
•Талууд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан бусад асуудлаар хамтын ажиллагаагаа цаашид улам бүр бэхжүүлэхээ нотолж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх засгийн газар хоорондын яриа хэлэлцээг эрчимжүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийг түргэн хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв. Монголын тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл болон Япон Улсыг байнгын гишүүнээр сонгогдохыг Монгол Улс дэмжиж ирснийг тэмдэглэж, эл байр сууриа цаашид ч баримталж ажиллахаа нотлов.
•Японы тал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буй Монгол Улсын гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагийн хамт талууд нийтлэг үнэт зүйлст тулгуурлан, ардчиллыг дэлгэрүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ажиллахаар санал нэгдэв.
•Монголын тал Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн Азийн олон талт хамтын ажиллагааны механизмуудад нэгдэн орох эрмэлзэлтэй байгаа бөгөөд энэ талаар японы талын дэмжлэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Японы тал Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангахад нээлттэй бөгөөд олон давхарга бүхий сүлжээг бий болгож ашиглах шаардлагатай гэсэн байр сууринаас монголын талын хүсэл сонирхлыг үндэслэн санал солилцож ажиллахаа илэрхийлэв.