logo
Монгол банк 42,5 сая ам.доллар худалдлаа

Монгол банк 42,5 сая ам.доллар худалдлаа

2012/03/15
Монгол банк гадаад валютын дуудлага худалдаа хийлээ. Монгол банк 45.2 сая ам.долларыг 1340 төгрөгийн хаалтын ханшаар худалдав.
Мөн энэ өдрийн юанийн дуудлага худалдаагаар банкууд 72 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 100 хувь хангажээ. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоо­дын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монгол банкнаас гадаад валю¬тын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Монгол банк нь валютын дотоо­дын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг байгаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш