logo
Yahoo Facebook-т

Yahoo Facebook-т "Патентын дайн" зарлалаа

2012/03/15
"Yahoo!" компани "Facebook" нийгмийн сүлжээг патентын эрх зөрчсөн хэрэгт буруутган шүүхэд өгчээ. Үүнтэй холбогдох өргөдлийг даваа гарагт Калифорнийн тойргийн шүүхэд өгсөн тухай Франс-Пресс агентлаг мэдээлсэн байна.
    Өргөдөлд  интернэт-зар сурталчилгаа цацах, мэдээлэл солилцох, нийгмийн сүлжээн дэх сэтгэгдэл үлдээх гэх мэт нийтдээ 10  технологийн патентыг оруулжээ.
    "Yahoo!" компани "Facebook" -ийн эсрэг гомдол мэдүүлж магадгүй тухай "New York Times" сонин хоёрдугаар сарын 27-нд мэдээлж байсан бөгөөд гомдолд нийтдээ 10-аас 20 патент оруулж магадгүй талаар дурсан юм. Тус сонины мэдээлснээр, "Yahoo!" компанийхан хэрвээ "Facebook" сүлжээ патентжуулсан технологийн эрхийг худалдаж авах саналаас татгалзвал шүүхэд өгөхөөр төлөвлөж байжээ.
    Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах хугацаа ойртож буй үед "Facebook" компанийг ийнхүү шүүхэд өглөө. Тус компани хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа гаргах гэж байгаа тухайгаа өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр мэдэгдсэн юм. Албан бус мэдээллээр "Facebook" компани энэ хавар хувьцаагаа гаргаж магадгүй байна.
Д.Жаргал
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш